“Либерти шорон,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Либерти шорон,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1838 оны 10-р сараас 1839 оны 3-р сар
Либерти шорон
Хэцүү цаг үед Их Эзэнийг олох нь
Миссурид амьдардаг байсан олон хүн гэгээнтнүүдэд таагүй ханддаг байв. Амбан захирагч нь тэднийг хөөн гаргахаар цэргүүдээ явуулжээ. Цэргүүд нь гэгээнтнүүдийг гэр орноос нь хөөн гаргаж, эд зүйлсийг нь хулгайлж, олон хүнийг гэмтээн бэртээв.
Saints, 1:355–356, 362, 364
Цэргүүд Иосеф Смитийг болон Сүмийн бусад удирдагчийг баривчлав.
Saints, 1:357–358
Иосеф гэр бүлтэйгээ ярилцах цаг авч болох уу гэж асуусан ч Цэргүүд түүнд болохгүй гэв. Тэд Иосефыг болон бусад хоригдлыг авч явлаа.
Saints, 1:366
Нэгэн орой шоронгийн харгалзагчид гэгээнтнүүдэд үйлдсэн муу үйлээ инээлдэн ярихыг Иосеф бусад хоригдлын хамт сонсов. Иосеф уг яриаг нь цаашид сонсож тэвчсэнгүй. Тэр босоод, чанга дуугаар “Чимээгүй бай!” хэмээн Бурханы хүчээр хэлжээ. Харгалзагчид айж, уучлал гуйн, дуугаа хураав.
Saints, 1:367–368
Хожим нь Иосефыг найз нарынх нь хамт Либерти хэмээх хотын шоронд хорих болсон аж. Шорон нь маш хүйтэн, жижигхэн, харанхуй байлаа. Тэдэнд дээр нь хэвтэж амрах бага хэмжээний бохир сүрлээс өөр зүйл байсангүй. Дөнгөн данган өл залгах хоол өгдөг байсан бөгөөд үүнээс болж тэд өвджээ.
Saints, 1:369–370, 374, 384–385
Иосеф гэгээнтнүүдийн тухай үргэлж боддог байв. Тэр тэднийг хайрладаг, тэдний төлөө санаа зовдог байсан ч тэдэнд туслах юу ч хийж чадахгүй байлаа.
Saints, 1:385–386
Иосеф маш их залбирдаг байв. Тэр Бурханаас хаана байгааг нь, яагаад гэгээнтнүүдэд туслахгүй байгааг асуужээ. Бурхан түүнийг болон Сүмийг мартсан юм болов уу?
Бурхан Иосефын залбиралд хариулсан юм. Тэр: “Хүү минь, бодгальд чинь амар амгалан байг” гээд сорилт бэрхшээл нь үүрд үргэлжлэхгүй бөгөөд түүний сайн сайхны төлөө байх болно гэдгийг Иосефт хэлжээ. Тэр мөн Есүс Христ үүнээс ч илүү хүнд хэцүү зүйлийг биеэр туулсныг Иосефт сануулан, Иосефтой “үүрд мөн мөнхөд хамт байх болно” гэж амласан.