2025
Ерөнхийлөгч Тимоти Л.Фарнс
2025 оны 5-р сар


“Ерөнхийлөгч Тимоти Л.Фарнс,” Лиахона, 2025 оны 5-р сар

Ерөнхийлөгч Тимоти Л. Фарнс

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Тимоти Л.Фарнсыг 14 настай байхад өөр сүмийн нэгэн найз нь шашных нь итгэл үнэмшлийг сорьж эхэлсэн байна. Тэр бага залуу насандаа анх удаа Иосеф Смит бол Бурханы бошиглогч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн гэж гэрчлэн хэлжээ.

“Сүнс өрөөг дүүргэсэн. Энэ нь мэдэгдэхүйц байв. Бид хоёулаа үүнийг мэдэрч, өөрчлөгдсөн” гэж тэр дурссан юм.

Сүмийн өсвөр үеийнхэн өөрсдийгөө Бурханы гэр бүлд харьяалагддаг гэдгээ мэдээсэй гэж хүсдэг гэдгээ ерөнхийлөгч Фарнс хэлжээ.

Тэрээр “Тэд Бурханы мөн гэрээний хүүхдүүд юм. Хэрэв тэд Есүс Христийг, Түүний Цагаатгалын ачаар өөрсдөд нь байгаа бэлгийг хүлээн авбал Түүний шавь болж чадна” гэж хэлжээ.

Тимоти Лөүэлл Фарнс 1969 оны 6-р сарын 29-нд Мэриланд мужийн Балтимор хотод Гари Виллиам Фарнс, Мэри Эллэн Фарнс нарын гэр бүлд төржээ. Түүнийг бага байхад гэр бүл нь Юта муж руу нүүж, тэр тэнд өссөн юм. Тэр айлын долоон хүүхдийн ууган нь байв.

Ерөнхийлөгч Фарнс номлогчоор Бразилын Порто Алэгрэ номлолд үйлчилсэн. Тэрээр Бригам Янгийн Их Сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцаж, хожим нь MedSource Direct, Aspire, хүмүүнлэгийн ашгийн бус World Joy зэрэг олон компанийн суурийг тавьжээ.

Тэр 1992 оны 8-р сарын 27-нд Солт Лэйкийн ариун сүмд Линси Анн Фарнстай гэрлэсэн. Тэд таван хүүхэд, зургаан ач зээтэй бөгөөд Юта мужийн Баунтифул хотод амьдардаг.

Ерөнхийлөгч болон Фарнс эгч хоёр 2014–2017 онд Бразилын Сан Паулогийн Хойд номлолд номлолын удирдагчаар үйлчилжээ. Өмнө нь ерөнхийлөгч Фарнс Юта бүс дэх Бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, дээд зөвлөлийн гишүүн, бишоп, ганц бие залуучуудын бишоп зэрэг дуудлагуудад тус тус үйлчилсэн.