2025
Шон Р.Диксон ах
2025 оны 5-р сар


“Шон Р.Диксон ах”, Лиахона, 2025 оны 5-р сар

Шон Р.Диксон ах

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөх

Залуу хүмүүсийн анхаарлыг татахаар тэмцэж буй олон дуу хоолойг мэддэг учраас өсвөр үеийнхэн өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчдийг ажиглан, тэдний удирдамжид итгэж, дагах болно гэдэгт Шон Р.Диксон ах найддаг.

“Удирдагчид маань тэднийг Есүс Христ рүү удирдах болно. Тэдний эцсийн зогсоол бошиглогч [ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон] биш, харин Аврагч юм. Гэсэн ч бошиглогч Аврагч өөд харж байгаа бөгөөд хэрэв тэд Аврагчийг дагавал амьдралдаа тулгарах зүйлүүдэд бэлтгэгдсэн байх болно” гэж тэр хэлсэн юм.

Шон Ромни Диксон 1970 оны 5-р сарын 5-нд Юта мужийн Прово хотод Доналд Ромни Диксон, Даиэн Скотт Диксон нарын хүү болон мэндэлжээ. Тэрээр бүрэн цагийн номлогчоор Канадын Торонто номлолд үйлчилсэн. 1992 оны 5-р сарын 14-нд Солт Лэйкийн ариун сүмд тэр Мишэлл Ландквисттэй гэрлэсэн. Тэд таван хүүхэдтэй.

Диксон ах Бригам Янгийн Их Сургуульд гэр бүлийн шинжлэх ухаанаар бакалаврын зэрэг, Финиксийн Их Сургуульд боловсролын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр шашны институт, семинарын хэд хэдэн үүрэгт ажилд 30 жил зүтгэсэн бөгөөд одоогоор Орэмоос Сэйнт Жорж дахь бүс нутгийг хариуцан Ютагийн өмнөд шашны институтийн бүсийн захирлаар ажиллаж байна. Өмнө нь тэрээр Юта дүүргийн семинарын багш, Юта Валли шашны институтийн захирал байсан.

Диксон ах энэ дуудлагад дуудагдах үедээ Юта мужийн Испани Форк Зүүн гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Тэрээр Калифорнийн Рэдландс номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, бишоп, бишопын зөвлөх, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилсэн.