“Ахлагч Клэмэнт М.Матсваготата”, Лиахона, 2025 оны 5-р сар
Ахлагч Клэмэнт М.Матсваготата
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Клэмэнт М.Матсваготата Ботсванад хүүхэд байхдаа эмээдээ Библийг чангаар уншиж өгдөг байжээ. Тэр Бурхан Самуелтэй ярьж, хожим нь түүнийг бошиглогчоор дуудсан судрын хэсэг болох 1 Самуел 3-р бүлгийг уншив.
Тэр “Надад анх төрсөн асуулт бол ‘Бурхан одоо ч гэсэн ийн ярьдаг уу?’ гэсэн асуулт байсан юм” гэжээ.
Энэхүү асуулт одоо ч гэсэн ийн ярьдаг Бурханыг олох аян замынх нь эхлэлийг тавьсан юм. Тэр 16 настай байхдаа хожмын үеийн гэгээнтэн номлогчидтой уулзаж, хэдхэн өдрийн дотор Мормоны Номыг уншин, шөнийн 3:00 цагт тэдэн рүү утасдаж, баптисм хүртэхийг хүсэж байгаагаа хэлжээ.
Хожим нь тэрээр Ботсванад дуудагдсан анхны гадасны ерөнхийлөгч, дараа нь анхны Бүсийн дал, одоо анхны Далын ерөнхий эрх мэдэлтэн болсон аж.
“Бурхан амьд бөгөөд энэхүү эцсийн өдрүүдэд бидэнд хандан ярьдаг ба бид бошиглогчид дэлхий дээр алхаж буй цаг үед амьдарч байгаа гэсэн гүн гүнзгий гэрчлэл надад бий” гэж тэр хэлжээ.
Клэмэнт Мосиамэ Матсваготата 1980 оны 1-р сарын 8-нд Ботсваны Миддлпитс хотод Божотлэ Ж. болон Рэйчил М.Матсваготата нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр Өмнөд Африкийн Кэйп Таун номлолд үйлчилснийхээ дараа бүсийнхээ ганц бие залуучуудын уулзалт дээр эхнэр Новэлти Бүсисивэ Бүтэлэзитэйгээ танилцсан байна. Тэд 2004 оны 2-р сарын 28-нд Өмнөд Африкийн Иоханнэсбургийн ариун сүмд гэрлэжээ. Тэд гурван хүүхэдтэй.
Тэрээр философийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Тэрээр автомашины салбарт олон төрлийн брэндүүдтэй хамтран ажиллаж, борлуулалтын менежер, ерөнхий менежер, Barloworld Motor компанийн орон нутгийн менежер зэрэг хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байсан.
Ахлагч Матсваготата энэхүү дуудлагад дуудагдах үедээ Өмнөд Африкийн Иоханнэсбургийн ариун сүмд ариун сүмийн ёслолын ажилтан, бүсийн бие даах чадварын мэргэжилтнээр үйлчилж байв.