“Ахлагч Ван Лиан Вү,” Лиахона, 2025 оны 5-р сар
Ахлагч Ван Лиан Вү
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Ван Лиан Вүг 10 настай байхад гэр бүл нь Тайваниас Боливи рүү нүүжээ. Тэнд эгч нар нь найзуудаараа дамжуулан номлогчидтой танилцсан аж. Тэр номлогчидтой уулзаж эхэлснээр 11 настайдаа баптисм хүртжээ.
Шинэ газар дасан зохицох нь хэцүү байсан ч гэр бүлээ шинэ газар ирсэнд баяртай байв. “Би Их Эзэний илүү дээр арга замаар илүү сайн зүйлсийг олж авахын тулд зарим зүйлээ ардаа орхисон” гэж тэр хэлжээ.
Ван Лиан Вү 1970 оны 12-р сарын 22-нд Тайван улсын Тайпэй хотод Чан Юнг Вү, Бао Гуэй Лин нарын отгон хүүхэд болон мэндэлжээ. Тэр гурван эгч, нэг ахтай.
Гэр бүл нь Боливийн Санта Крүз хот руу шилжиж ирснийхээ дараа түүнийг 14-тэй байхад Аргентин улсын Бүэнос-Айрэс хот руу нүүжээ. Тэрээр Хятадын Хонконгийн номлолд үйлчилснийхээ дараа 1995 оны 3-р сарын 17-нд Аргентин улсын Бүэнос Айрэс хотын ариун сүмд Марсэла Бийтриз Кастэлланитай гэрлэжээ. Тэд гурван хүүхэдтэй.
Тэрээр Марсэлатай хамт Бүэнос Айрэс дахь гэр бүлийнхээ хүнсний дэлгүүрийг эзэмшиж, ажиллуулдаг байв. 2007 оноос эхлээд тэр Сүмийн цуглааны байрны барилга байгууламжийн хэлтэст, дараа нь 2016 онд Өмнөд Америкийн Өмнөд бүсийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээний менежерээр ажилласан.
Ахлагч Вү 2014 онд Аргентины Эмпрэса Их Сургуульд бизнесийн удирдлагаар бакалаврын зэрэг эзэмшиж, 2020 онд Бүэнос Айрэс дахь CEMA-ийн Их Сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
Ахлагч Вү энэ дуудлагад дуудагдах үедээ Чилийн Антофагаста номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Тэр гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, бишоп, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, тойргийн бичиг хэргийн ажилтан, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөх, ариун сүмийн ёслолын ажилтнаар тус тус үйлчилсэн.