2025
Ахлагч Кэвин Ж.Браун
2025 оны 5-р сар


“Ахлагч Кэвин Ж.Браун”, Лиахона, 2025 оны 5-р сар

Ахлагч Кэвин Ж.Браун

Далын ерөнхий эрх мэдэлтэн

12 настай байхад нь нэгэн эмэгтэй номлогч Кэвин Браунд Мормоны Номыг унших даалгавар өгчээ. Тиймээс тэр өглөө бүр залбирч, номоо уншаад, мөн дахин залбирдаг байв. Тэрээр залбирах бүрдээ Тэнгэрлэг Эцэгээс Мормоны Ном үнэн эсэхийг асуудаг байж.

Нэг өглөө залбирч байхдаа “асуулт асуух ч шаардлага байсангүй. Их Эзэний хариулт үнэхээр гүн гүнзгий арга замаар ирсэн” гэж тэр дурсан ярьдаг. Их Эзэн түүнд хандан: “Би чамайг мэднэ, бас чамд хайртай. Чи бол Миний хүү” гэж хэлэхийг мэдэрчээ.

Тэр даруйд Ариун Сүнс түүнд “Энэ бол Бурханы үнэн. Мормоны Ном бол үнэн. Иосеф Смит бол бошиглогч” хэмээн баталсан аж. Энэ явдал түүний амьдралыг өөрчилсөн юм.

Ахлагч Браун одоо хэн болсон байгаад нь нөлөөлсөн тэрхүү номлогч эгч болон бусад хүнд талархдаг. Бага байхаас нь түүнд дүүргийн ерөнхийлөгчөөс авхуулаад Хүүхдийн хэсгийн багш нар, залуу номлогчдоос эхлээд ахмад номлогчид зэрэг Сүмийн гишүүд нөлөөлсөн ба Их Эзэнээс гадна түүний эхнэр Надин хамгийн их нөлөөг үзүүлжээ.

Кэвин Браун 1976 оны 5-р сарын 18-нд Ямайка улсын Манчэстэр хотод Дэсмонд Холнэсс, Пайци Виллиамс Бриссэтт нарын гэр бүлд төржээ. Тэр 1999 онд Надин Лэзанн Картэртай гэрлэжээ. Тэд таван хүүхэдтэй.

Ахлагч Браун 2008 онд Ямайкагийн Технологийн Их Сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан. 2012 онд тэрээр Баруун Индийн Их Сургуульд засаглал, олон нийтийн бодлого чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэр 2001 оноос Сүмийн шашны институт, семинарт ажилласан.

Тэрээр энэхүү дуудлагад дуудагдах үедээ Юта бүсэд Бүсийн далаар үйлчилж байв.