2025
Ахлагч Эдуардо Ф.Ортэга
2025 оны 5-р сар


“Ахлагч Эдуардо Ф.Ортэга,” Лиахона, 2025 оны 5-р сар

Ахлагч Эдуардо Ф.Ортэга

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Эдуардо Ф.Ортэга олон жилийн турш Сүмд үйлчлэх хугацаандаа нэгэн үнэ цэнтэй сургамж авчээ. Бишоп байна уу эсвэл тохинуулагч ах байна уу ялгаагүй ямар ч дуудлагад Их Эзэнийг төлөөлж байгаа гэдгээ мэдэх нь уг дуудлагыг илүү хялбар болгодог.

Тэрээр “Бид Түүнийг хэрхэн хийх байсныг нь бодож үзсэнээр дуудлага маань илүү хялбар болдог” гээд Мормоны Номын Иаков 5:71–72-ийг эш татан, “Усан үзмийн талбай нь биднийх бус, харин Их Эзэнийх учраас Тэр олон дуудлагад надтай хамт үйлчилж байгааг би олон удаа мэдэрсэн” гэжээ.

Эдуардо Франсисо Ортэга 1977 оны 7-р сарын 10-нд Аргентины Мэндоза мужийн Годой Крүз хотод Фэрнандо Даниэл Ортэга, Ирма Элвира Эндсторфэр нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 2002 оны 9-р сарын 13-нд Уругвайн Монтэвидэо ариун сүмд Габриэла Алэхандра Каппи Франциатай гэрлэжээ. Тэд таван хүүхдийн эцэг эх бөгөөд дуудагдах үедээ Мексикийн Мехико хотод амьдарч байв.

Ахлагч Ортэга 2008 онд Аргентины Жон Ф.Кэннэдигийн Их Сургуульд уран барилгын чиглэлээр бакалаврын зэрэг, 2016 онд Бэлграногийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 2017 онд тэр Харвардын Бизнесийн Сургуулиас манлайллын хөтөлбөрийн диплом хүртжээ. Тэрээр эхлээд SBA компанид, дараа нь Village Roadshow Entertainment Group-ын Аргентин дахь салбарт барилгын төслийн менежерээр ажиллажээ. 2014 онд тэрээр American Express компанийн үл хөдлөх хөрөнгийн захирал, 2023 онд Arch Royale Projects Ltd.-ийн удирдах зөвлөлийн гишүүн, 2024 онд CorNet Global-ийн удирдах зөвлөлийн гишүүн байжээ.

Ахлагч Ортэга энэ дуудлагад дуудагдах үедээ Бүсийн далын гишүүнээр үйлчилж байсан. Мөн тэр гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, бишоп, бишопын зөвлөх, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, дээд пристүүдийн бүлгийн удирдагч, Колумб Кали номлолд бүрэн цагийн номлогчоор тус тус үйлчилсэн.