“Ахлагч Пэдро Х.Ларрэал,” Лиахона, 2025 оны 5-р сар
Ахлагч Пэдро Ларрэал
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Пэдро Х.Ларрэалыг бүрэн цагийн номлогчоор үйлчлээд дөрвөн сар болж байх үед ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) Венесуэлийн Каракас номлолд айлчилжээ.
Ахлагч Ларрэал “Тэрээр ‘Хэрэв та 100 хувь анхаарлаа төвлөрүүлэх юм бол ирээдүйн гэр бүл чинь адислалууд хүлээн авна гэдгийг би амлаж байна’ хэмээн биднийг бүхнээ зориулахад гайхамшигтайгаар урин дуудсан юм” хэмээн дурссан юм.
Үүний дараа ахлагч Ларрэал ард үлдсэн найз охин руугаа салъя гэсэн захиа бичсэн аж. “Би илүү их төвлөрөх хэрэгтэй байсан учраас байгаа бүхнээ тахилын ширээн дээр тавих ёстой байлаа” гэжээ.
Эргэн дурсах нь ээ тэрхүү бошиглолын амлалтад тавьсан итгэлээс нь үр өгөөжтэй боловсрол, ажил мэргэжлийн амжилт зэрэг олон адислал соёолон гарсныг тэр ухаарсан гэдэг.
“Бид бошиглогч, үзмэрч, илчлэгчийн удирдамжийг дагаснаар адислалуудыг амьдралдаа хүлээн авах болно. Би амлаж байна” гэж тэр хэлжээ.
Пэдро Хавиэр Ларрэал Ногүэра 1976 оны 7-р сарын 6-нд Венесуэлийн Валэнсия хотод Дуилио Антонио Ларрэал Ромэро, Хэйди Мария Ногүэра Дэ Ларрэал нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 2001 оны 8-р сарын 25-нд Венесуэлийн Каракас ариун сүмд Сариа Алварэз Кампостой гэрлэжээ. Тэд гурван хүүхэдтэй.
Ахлагч Ларрэал Симон Родригэзын Их Сургуульд менежментийн чиглэлээр бакалавр, Санта Мариагийн Их Сургуульд боловсролын шинжлэх ухааны магистр, Бригам Янгийн Их Сургуульд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалжээ. Тэрээр Шашны семинар, институтийн зохицуулагчаар ажиллаж, Nature’s Sunshine Products Inc компанид Мексик, Төв Америк, Бүгд Найрамдах Доминикан Улс дахь салбарууд хариуцсан ерөнхий менежер, бүс нутгийн захирлаар ажиллаж байв.
Ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө ахлагч Ларрэал Тэксас Макаллэн номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байжээ. Тэрээр хоёр өөр бүсэд Бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, дээд зөвлөлийн гишүүн, гадасны гүйцэтгэх нарийн бичиг, бишопоор тус тус үйлчилсэн.