“Ахлагч Б.Кори Күвэлийр,” Лиахона, 2025 оны 5-р сар
Ахлагч Б.Кори Күвэлийр
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Б.Кори Күвэлийр ажлынхандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлолын ерөнхийлөгч болохоор ажлаасаа гарах гэж байгаагаа дуулгахад тэд: “Чи солиороо юу?” гэж асуусан гэдэг.
Ахлагч Күвэлийрийг яагаад гурван жилийн турш ихэд амжилттай яваа ажлаа орхих гэж байгааг нь хамтран ажиллагсад нь ойлгож чадахгүй байсан аж. Гэвч тэдний асуултууд “бид яагаад хийдэг зүйлээ хийдэг, хэнд, юунд, яагаад итгэдэг болохоо хуваалцах боломж байсан бөгөөд хариулт нь Есүс Христ байсан юм” гэж тэр хэлсэн.
Браян Кори Күвэлийр нь 1969 оны 1-р сарын 12-нд Калифорниа мужийн Лос Анжэлэс хотод төрж, тэндээ үрчлүүлж мөн өсөж торнижээ. Түүний эцэг Хайнз Жөүким Күвэлийр цагдаа байсан. Түүний ээж Жөүэнн Лэсли Жарник Күвэлийр ар гэрээ хариуцдаг байв. Тэрээр дөрвөн хүүхдийн хамгийн том нь байлаа.
Залуу номлогч байхдаа ахлагч Күвэлийр Бразилын Сан Паулогийн Өмнөд номлолд үйлчилсэн юм. 1994 онд тэрээр Бригам Янгийн Их Сургуулийг олон нийтийн харилцааны мэргэжлээр төгсжээ. 1996 онд тэрээр Шэлл Ойл компанид ажилд орж, компанийнхаа Хойд Америк дахь хэд хэдэн салбар нэгжид ажилласан.
Ахлагч Күвэлийр 1992 оны 7-р сарын 18-нд Калифорнийн Лос Анжэлэс ариун сүмд Вэнди Сү Манвэрингтай гэрлэжээ. Тэд дөрвөн хүүгийн эцэг эх. 2016–2019 онд Күвэлийрийнхэн Бразилын Күричиба Өмнөд номлолын удирдагчаар үйлчилсэн бөгөөд сая дуудагдах үедээ Тэксас мужийн Кати хотод амьдарч байжээ.
Ахлагч Күвэлийр өмнө нь Хойд Америкийн баруун өмнөд бүсэд Бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, дээд зөвлөлийн гишүүн, бишоп, бишопын зөвлөх, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилсэн.