2025
Тайзны ард: Хэлмэрчлэх ба зочдод зориулсан үйлчилгээ
2025 оны 5-р сар


“Тайзны ард: Хэлмэрчлэх ба зочдод зориулсан үйлчилгээ,” Лиахона, 2025 оны 5-р сар

Тайзны ард: Хэлмэрчлэх ба зочдод зориулсан үйлчилгээ

Зургаан сар тутамд долоо хоногийн амралтын өдрүүдэд бид ерөнхий чуулган үздэг. Гэвч тайзны ард мянга мянган сайн дурынхан болон Сүмийн ажилтан үүнийг зохион байгуулахын тулд хэдэн сарын турш ажилладаг.

Тэд бошиглолын захиасыг дэлхий даяарх сая сая хүнд хүргэх ажлыг нарийн зохион байгуулж бэлтгэдэг. Энэхүү нүсэр том ажлын тухай багахан хэсгийг доор дурдъя.

Хэлмэрчлэх үйлчилгээ

Дэлхий даяар 143 хэлний баг Ерөнхий чуулган дээр хэлж буй үгсийг хэлмэрчлэн хүргэдэг учир гишүүд хэлний аливаа бэрхшээлгүйгээр, төрөлх хэл дээрээ чуулганыг сонсдог. Эдгээр багаас ердөө 57 нь Солт Лэйк Сити дэх Сүмийн удирдах газраас хэлмэрчилдэг.

Хэлмэрчлэх нь цаасан дээр бичсэн үгийг өөр хэл рүү орчуулж бичихээс ялгаатай юм. Хэлмэрчлэх ажлын үеэр хэлний багууд сүүлийн мөчид гарах гэнэтийн өөрчлөлтөд болон индэр дээр шууд хэлж буй үгсэд бэлэн байх ёстой. Хэлмэрчид дэлхий даяарх гишүүдэд сайн мэдээг төрөлх хэлээрээ сонсоход нь тусалдаг (Сургаал ба Гэрээнүүд 90:11-ийг үзнэ үү).

Зочдод зориулсан үйлчилгээ

Хэрэв та АНУ-ын Солт Лэйк Ситид Ерөнхий чуулганд оролцож байсан бол хөтөч нар танд суудлаа олоход тань тусалж байхыг анзаарсан байх. Ерөнхий чуулганы үеэр Ариун сүмийн талбайд 400 орчим номлогч зочдод Чуулганы төвөөр саадгүй орж, гарахад нь туслахын тулд 9000 орчим цагийн турш сайн дураараа ажилладаг.

Тэд Ерөнхий чуулганы хуралдаан бүрийн үеэр 20000 зочдыг хөтлөн чиглүүлдэг. Хуралдаан дууссаны дараа тэд зочдод аль болох түргэн гарахад нь тусалж, дараагийн хуралдааны оролцогчдод зориулан эгнээ бүхий суудлуудыг цэвэрлэдэг.