2025
Ахлагч Жэймс Ю.Эвансон
2025 оны 5-р сар


“Ахлагч Жэймс Ю.Эвансон,” Лиахона, 2025 оны 5-р сар

Ахлагч Жэймс Ю.Эвансон

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Жэймс Ю.Эвансон Канадын Албэрта мужийн Лэтбриж хотын зүүн талд орших Барнвэллийн жижигхэн тосгонд чихрийн манжингийн тариалангийн талбайд өсжээ.

Итгэлтэй анхдагчдын үр удам болох ахлагч Эвансон “сайн мэдээнээс суралцаж, үүгээр амьдарч байсан” гэр бүлд өссөн.

Тэрээр 10 настайдаа гэр бүлийнхээ зурагтай Мормоны Номын болон Сүмийн түүхийн 16 боть номыг бүгдийг нь уншиж, Иосеф Смитийн жишээг дагахаар шийджээ. Тэр гэрийнхээ хажуугийн замын эсрэг талд байх ойн төгөл руу сэмхэн очиж, өвдөг сөгдөн залбирч Есүс Христ бол түүний Аврагч, Иосеф Смит бол үнэн бошиглогч, Мормоны Ном үнэн гэсэн баталгааг Ариун Сүнснээс хүлээн авчээ.

Энэхүү итгэл үнэмшил нь түүнийг Бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, Ютагийн Орэм номлолын ерөнхийлөгч зэрэг сүмд насан туршдаа бүхнээ зориулсан үйлчлэлд хөтөлж өгсөн билээ. Ахлагч Эвансон энэ дуудлагад дуудагдах үедээ Лэтбриж хотын тойргийнхоо Баатруудын үйл ажиллагааны удирдагчаар үйлчилж байжээ.

Жэймс Южийн Эвансон 1968 оны 8-р сарын 16-нд Албэртагийн Тэйбэр сууринд Дэйл Южийн, Филлис Таннэр Эвансон нарын найман хүүхдийн нэг болон мэндэлсэн.

Ахлагч Эвансон Аризона мужийн Тэмпи хотод бүрэн цагийн номлолд үйлчилснийхээ дараа 1989 оны 12-р сарын 20-нд Солт Лэйкийн ариун сүмд Жөүди Карил Зобэллтэй гэрлэжээ. Тэд таван хүүхдийн эцэг эх бөгөөд 11 ач зээтэй.

Ахлагч Эвансон Албэртагийн Их Сургуульд шүдний мэс заслын бакалаврын болон докторын зэрэг хамгаалж, хувиараа шүдний эмчээр 26 жил ажиллажээ.