2025
Ахлагч Браян Ж.Хомс
2025 оны 5-р сар


“Ахлагч Браян Ж.Хомс,” Лиахона, 2025 оны 5-р сар

Ахлагч Браян Ж.Хомс

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Браян Ж.Хомс эхнэр Мэггигийнхээ хамт Сургаал ба Гэрээнүүд 84:88 дээрх “та нарын нүүрний өмнө явах болно” гэсэн Их Эзэний амлалтын гэрч гэдгээ хэлжээ.

“Тэр бидний бүхий л амьдралын турш ийн явсан. Бид амьдралаа Их Эзэнд даатгавал Тэр бидний хүрч чадахаас илүү амьдралын сайхныг бидэнд мэдрүүлэх болно” гэж ахлагч Хомс хэлжээ.

Ахлагч Хомс Далын ерөнхий эрх мэдэлтний шинэ үүргээрээ дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Есүс Христийн гол үүргийн талаар гэрчлэх боломжууд гарч ирнэ гэдэгт найддаг.

“Тэр бол Тэнгэрлэг Эцэгийн маань бүх хүүхдийн Аврагч ба Гэтэлгэгч юм” гэж тэр хэлсэн.

Браян Ж.Хомс 1977 оны 12-р сарын 5-нд Юта мужийн Солт Лэйк Ситид Майкл Х.Хомс, Мариан Р.Хомс нарын 12 хүүхдийн нэг нь болж мэндэлжээ. Тэр залуу номлогч байхдаа Германы Мюнхэн номлолд үйлчилсэн. Дараа нь тэрээр 1999 оны 3-р сарын 29-нд Солт Лэйкийн ариун сүмд Мэгги Вилсонтой гэрлэсэн. Ахлагч Хомс, Хомс эгч хоёр зургаан хүүхдийн эцэг эх бөгөөд дуудагдах үедээ тэд Аризонагийн Квин Крийкт амьдарч байжээ.

Ахлагч Хомс Аризона мужийн Их Сургуульд улс төрийн шинжлэх ухааны бакалавр, хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Аризонад Holmes Homes компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, Holmes Law, PLC компанийг үүсгэн байгуулж, саяхан Charter One, LLC-ийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байжээ.

Ахлагч Хомс Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө Хойд Америкийн баруун өмнөд Бүсийн далаар үйлчилж байсан юм. Мөн тэрээр гадасны ерөнхийлөгч, дээд зөвлөлийн гишүүн, бишопоор тус тус үйлчилж байсан.