2025
Стивэн Ч.Барлөү
2025 оны 5-р сар


“Ахлагч Ч.Барлөү,” Лиахона, 2025 оны 5-р сар

Ахлагч Стивэн Ч.Барлөү

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Стивэн Ч.Барлөүийн Ариун Сүнсний талаар мэдэрсэн хамгийн сэтгэл хөдөлгөм туршлагуудын нэг бол “[тэрээр] Кристина Эванстай гэрлэх хэрэгтэй гэсэн няцаашгүй тэнгэрийн өдөөлт” байсан гэдэг. Тэд 1991 онд Солт Лэйкийн ариун сүмд гэрлэж, таван хүүхэдтэй болсон.

2017–2020 он буюу КОВИД-19 цар тахал эхлэх үеэр ахлагч Барлөү, Барлөү эгч хоёр Эквадорт номлолын удирдагчаар үйлчилж байжээ. Тэр үед олон номлогч гэртээ харьж, зарим номлогч Барлөүийнхний номлолд шинээр томилогдон ирж байв. Ахлагч Барлөү, Барлөү эгч хоёр тэдгээр номлогчийн ажлыг чиглүүлж буй Их Эзэний мутрын гэрч болцгоосон юм.

“Бид Их Эзэнд итгэл найдвараа тавьсан. Маргааш нь юу болохыг мэдэхгүй үе бидэнд олон байсан. Бид уян хатан, бэлэн байдалтай байлаа. Бид залбиралтай байж, бүх зүйл сайхан болсон” гэж тэр дурссан юм

Түүний энэ туршлага Их Эзэн бүхнийг хардаг бөгөөд бид Түүнд найдаж болно хэмээх өмнө нь сурсан байсан хичээлийг нь бататгасан юм.

Ахлагч Барлөү 1993 онд Ютагийн Их Сургуульд эрүүл мэндийн боловсролоор бакалаврын зэрэг хамгаалжээ. Тэрээр эрүүл мэндийн салбарт өгөгдлийн шинжилгээ болон чанарын сайжруулалтын албанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ахлагч Барлөү энэхүү дуудлагад дуудагдах үедээ Юта бүсэд Бүсийн далаар үйлчилж байв.

Стивэн Чад Барлөү 1969 оны 1-р сарын 1-нд Юта мужийн Баунтифул хотод Жон Кэй Барлөү, Бэкки Кристэнсэн Барлөү нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр бага байхаас нь сайн мэдээг заадаг байсан “гайхалтай үнэнч, итгэлтэй эцэг эхээр хүмүүжсэн” ажээ.