“Ахлагч Эдвард Б.Рөү,” Лиахона, 2025 оны 5-р сар
Ахлагч Эдвард Б.Рөү
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Эдвард Б.Рөү олон улсын хууль эрх зүйн чиглэлээр ажилладаг байсан бөгөөд түүний гэр бүл Сүмийн цорын ганц гишүүд байж болох дэлхийн бүс нутгуудад амьдарч байжээ. Тэд Ирээд, Намайг дага сургалтын хөтөлбөр гарахаас олон жилийн өмнө сүмийн хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагаануудыг гэртээ гэр бүлээрээ хийдэг байв. Тэдний шүтэн бишрэх үйл ажиллагаанууд гэр оронд төвлөрсөн байсан ба тэдгээрт ням гаргийн хувцас өмсөх, үг хэлэх үүрэг даалгаврууд ордог байжээ.
Ахлагч Рөү “хүүхдүүд маань зөвхөн биднээс л Есүс Христийн сайн мэдээний сургаалыг хүлээн авах юм” гэдгийг ухаарсан тухайгаа дурсан ярьсан юм.
Аврагчтай харилцаа холбоо тогтооход нь хүүхдүүддээ туслах тэр үеийн туршлага гэр бүлийг нь нэгтгэж, Есүс Христийн сайн мэдээг энгийн болгожээ. “Тэр бол ариун нандин, онцгой цаг үе байсан” гэж тэр хэлсэн.
Эдвард Батлэр Рөү 1967 оны 4-р сарын 23-нд Юта мужийн Прово хотод Фрэд А.Рөү, Шэррэл Рөү нарын гэр бүлд төржээ. Тэрээр 1989 оны 1-р сарын 3-нд Солт Лэйкийн ариун сүмд Брүүк Францистай гэрлэсэн. Тэд таван хүүхдийн эцэг эх бөгөөд түүнийг дуудагдах үед тэд Юта мужийн Плэзант Грөүвд амьдарч байжээ.
Ахлагч Рөү Бригам Янгийн Их Сургуульд философийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, Чикагогийн Их Сургуульд нийтийн бодлогын магистрын зэрэг, хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр олон улсын хуульчийн чиглэлээр Вашингтон Ди Си болон дэлхий даяарх хуулийн фирмүүдтэй хамтран ажилласан. 2019 оноос хойш Stirling Foundation байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.
Энэ дуудлагад дуудагдах үедээ тэр Бүсийн далын гишүүнээр үйлчилж байсан. Тэр Адриатын Хойд номлолын ерөнхийлөгч (2011–2014), бишоп, гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, тойргийн номлолын удирдагч, Флоридагийн Форт Лодэрдэйл номлолд бүрэн цагийн номлогчоор тус тус үйлчилсэн.