2025
Дэвид Ж.Вандэрли ах
2025 оны 5-р сар


“Дэвид Ж.Вандэрли ах,” Лиахона, 2025 оны 5-р сар

Дэвид Ж.Вандэрли ах

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх

Дэвид Ж.Вандэрли ах Есүс Христ амьд гэдгийг үргэлж мэддэг байсан.

“Ухаан орсон цагаасаа эхлэн Түүнийг байдаг гэдгийг мэдэх завшаан надад олдсон юм. Би үргэлж зүрх сэтгэлээрээ итгэдэг байсан” гэж тэр ярьдаг аж.

Энэ нь түүнд сорилт бэрхшээл тохиолдоогүй гэсэн үг биш бөгөөд “Аврагчаас хариулт ирдэг гэсэн бодлоос [түүний] оюун ухаан үргэлж уяатай байсаар ирсэн.”

Вандэрли ах Сүмийн өсвөр үеийнхнийг харьяалагдсан мэдрэмж авч, улс орон бүрд өөрийнх нь багийн хамтрагчид байдаг, мөн Есүс Христ тэднийг нэрээр нь мэддэг гэдгийг ойлгоосой гэж хүсдэг.нээ

Дэвид Жон Вандэрли нь 1961 оны 6-р сарын 22-нд Солт Лэйк Ситид Фрэдрик Тиодор Вандэрли, Бэрнардин Лайман Вандэрли нарын гэр бүлд төржээ. Тэрээр Даиэн Робинстой Канад улсаас тойрогт нь шилжиж ирэх үед танилцжээ. Тэд 1984 онд Солт Лэйкийн ариун сүмд лацдан холбуулж, дөрвөн хүүхдээ Калифорниад, дараа нь Ютагийн Алпайнд өсгөн хүмүүжүүлжээ.

Вандэрли ах Бразилын Рио дэ Жанэйро номлолд үйлчилж, Ютагийн Их Сургуульд нягтлан бодох бүртгэлээр бакалаврын зэрэг хамгаалахын хажуугаар португал хэлний ангид суралцан төгсжээ. Тэр Easton Sports компанид гүйцэтгэх захирал, OGIO International компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн тэрээр хэд хэдэн корпорацын болон сайн үйлсийн байгууллагын удирдах зөвлөлд үйлчилж байсан.

Тэрээр энэ дуудлагад дуудагдах үедээ Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий зөвлөх зөвлөлд үйлчилж байв. Вандэрли эгч Хүүхдийн хэсгийн ерөнхий зөвлөх зөвлөлд үйлчилдэг. 2020–2023 онд тэд Праяа Кабо Вэрдэ номлолын удирдагчдаар үйлчилжээ. Вандэрли ах ганц бие залуучуудын гадасны ерөнхийлөгч, бишоп, номлогчийг бэлтгэх төвийн салбарын ерөнхийлөгчийн зөвлөх, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилсэн.