“Ахлагч Брик В.Айр,” Лиахона, 2025 оны 5-р сар
Ахлагч Брик В. Айр
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Брик В.Айр Аризонагийн Финикс номлолын ерөнхийлөгчөөр гурван жил үйлчилсэн туршлагаа “итгэмээргүй” хэмээн тодорхойлжээ.
Тэрээр эхнэр Сюзантайгаа үйлчилж байсан тухайгаа “[Би] хамтрагчтайгаа [нэг ижил] буулганд орж … Тэгээд бид мөр зэрэгцэн үйлчилсэн” гэжээ. Тэрээр олон зуун бүрэн цагийн номлогчтой хамт үйлчилсэн тухайгаа “Есүс Христийн эрх мэдэлтэй төлөөлөгчидтэй гурван жилийн турш өдөр бүрийг хамт өнгөрүүлэх нь ямар агуу адислал болохыг би тайлбарлаж чадахгүй л дээ” хэмээн нэмж хэлсэн юм.
Брик Вэрн Айр нь1964 оны 1 сарын 17-нд Юта мужийн Логан хотод Вэрн Бингам Айр, Эмма Рэй Андэрсон Айр нарын гэр бүлд мэндэлсэн. Тэр 5 эгчтэй ба түүний өвөг дээдэст хэд хэдэн Сүмийн анхдагч гишүүд байдаг.
Ахлагч Айр Гватемалын Гватемал Сити номлолд үйлчилсэн. Тэр 1987 оны 6-р сарын 27-нд Ютагийн Логан ариун сүмд Сюзан Зари Рахимзадэтэй гэрлэжээ. Айр эгчийн аав лалын шашинтан ба ээж нь хожмын үеийн гэгээнтэн гаралтай. Ахлагч Айр энэхүү дуудлагад дуудагдах үедээ Ютагийн Парк Ситид амьдарч байсан ба тэднийх таван насанд хүрсэн хүүхэдтэй.
Ахлагч Айр Юта мужийн Их Сургуульд санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг, Тулсагийн Их Сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр анагаах ухааны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд түүний дотор Бакстэр Интернэшнл компанийн Америк бүс нутгийг хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч, хамгийн сүүлд HemaSource-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
Тэр энэ дуудлагад дуудагдах үедээ Бүсийн далын гишүүнээр үйлчилж байв. Мөн тэр гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, дээд зөвлөлийн гишүүн, бишоп, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, өглөөний семинарын багшаар тус тус үйлчилсэн.