2025
Ахлагч Озани Фариас
2025 оны 5-р сар


“Ахлагч Озани Фариас,” Лиахона, 2025 оны 5-р сар

Ахлагч Озани Фариас

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Озани Фариас амаргүй шийдвэрүүдийн талаар залбирах дадлыг залуу насандаа өөртөө суулгажээ. Ахлагч Фариас 15 настайдаа номлогчидтой уулзсаныхаа дараа залбирч үзсэн аж. Тэр бүрэн цагийн номлол, боловсрол, гэрлэлт, ажил мэргэжлийнхээ талаар залбирав.

Зам нь тодорхой биш байсан ч тэр юу хийх ёстойгоо мэдэж байв.

“Бурхан үргэлж нэгдүгээрт байдаг. Эхлээд Түүнд үйлчил. Ийн үйлдсэнээр асар их адислалуудыг бид үзсэн” тэр гэж хэлжээ.

Ариун Сүнсний өдөөлтүүдийг дагах нь түүнийг болон түүний эхнэрийг хэзээ ч төөрөгдөлд оруулж байгаагүй гэж тэр хэлэв. “Би хувийн илчлэлийн хүчийг ойлгосон. Бурхан хүүхдүүдтэйгээ ярьдаг. Бидэнд зориулсан төлөвлөгөө Бурханд бий” гэж тэр нэмж хэлэв.

Озани Барбоза Маркэс Фариас 1969 оны 10-р сарын 19-нд Бразилын Хэсифэ хотод Хосэ Осаниа Фариас, Сэвэрина Барбоза Маркэс нарын гэр бүлд төржээ. 1994 оны 1-р сарын 18-нд Бразилын Сан Паулогийн ариун сүмд тэр эхнэр Жиованна дэ Мэдэйрос Прата Фариастай лацдан холбуулжээ. Тэд гурван хүүхэдтэй.

Ахлагч Фариас Пэрнамбукогийн Католик Их Сургуульд нягтлан бодох бүртгэлээр бакалавр, Пэрнамбукогийн Их Сургуульд санхүүгийн зэрэг, Жэтулио Варгас Сангаас бизнесийн удирдлагын магистрын зэрэг хүртжээ. Тэрээр санхүүгийн менежер, хүний нөөцийн менежер, хамгийн сүүлд Бразил бүсийн ажлын албаны захирал зэргээр Сүмд олон өөр албан тушаал хашиж байсан.

Одоогоор ахлагч Фариас Жоржиа Атланта номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байна. Тэрээр гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны бичиг хэргийн ажилтан, дээд зөвлөлийн гишүүн, бишоп, бишопын зөвлөх, Хүүхдийн хэсгийн багшаар тус тус үйлчилсэн.