2025
Есүс Христийн сэргээгдсэн Сүм
2025 оны 1-р сар


“Есүс Христийн сэргээгдсэн Сүм,” Лиахона, 2025 оны 1-р сар.

Сүмийн сэтгүүлүүдийг ашиглах тухай

Есүс Христийн сэргээгдсэн Сүм

Ариун сүмийн гадаа буй гэр бүл

Энэ жилийн Ирээд, Намайг дага хэмээх Сургаал ба Гэрээнд зориулсан гарын авлага нь Их Эзэн хожмын үеийн бошиглогчдоор дамжуулан Өөрийн Сүмийг болон сайн мэдээг хэрхэн сэргээсэн талаар онцлох болно. Энэ сарын дугаарт багтсан олон нийтлэлд Сэргээлтийн адислалуудыг онцолсон.

Энэ дугаараас суралцах

Цугларалтад оролцох

2-р хуудсанд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагчид цугларах, гэгээнтнүүдтэй цугларах, Бурханд үйлчлэхээр цугларах арга замуудын талаар хуваалцав. Энэ сард дээрх гурван төрлийн цугларалтын аль нэгд хувь нэмрээ оруулах зорилго тавь.

Сэргээгдсэн Сүмд үйлчлэх

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кийрон Есүс Христийн сэргээгдсэн Сүмд “хайраар бусдад үйлчлэх” (8-р хуудсыг үзнэ үү) боломжуудын тухай ярив. Танай тойрог эсвэл салбарт зовж зүдэрч байгаа хүн бий юу? Та тэр хүмүүсийн төлөө залбирч, тэдэнд хэрхэн үйлчлэх талаар сүнслэг удирдамж хүсэж болно.

Сэргээлтийн тунхгаас суралцах

2020 онд Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-ийг гаргасан (40-р хуудсыг үзнэ үү). Та Сэргээлтийн тунхгийг судлаад, дараах асуултуудыг бодож үзэж болох юм. Тунхагт ямар гол үйл явдлуудыг дурдсан бэ? Их Эзэн тэдгээр үйл явдлыг хэрхэн удирдан чиглүүлсэн бэ?