2025
“Боломжгүй” цаас
2024 оны 1-р сар


“Боломжгүй” цаас

“Боломжгүй” цаас

PDF татаж авах

Би энгийн хэмжээтэй цаасан дээр гишгээд өнгөрөх боломжтой нүх хайчилж чадна. Надад итгэхгүй байна уу? Боломжгүй гэж бодож байна уу? Чамайг хуурахгүй ээ, би амлаж байна. Чамд асуултууд байгаа бол тэр ч байтугай “боломжгүй” мэт асуултууд байвал Бурханд найдах талаар анги, чуулга, гэр бүлийнхэндээ заахдаа энэ үзүүлэнт хичээлийг ашиглаж болно.

  1. Хүн багтахуйц цаасан дээрх том нүхийг чи хайчилж чадна гэдэгт итгэж байгаа эсэхийг бүлгийнхнээсээ асуу. Магадгүй, зарим нь чамд итгэхгүй.

  2. Иосеф Смит—Түүх 1:23–25-ыг уншина уу. Иосеф Смит үзэгдэл үзсэн нь боломжтой гэдэгт олон хүн итгээгүй болохыг тайлбарла. Гэсэн ч тэр үүнийг үнэн гэдгийг мэдэж байсан.

  3. Нүх хайчлах цаг боллоо!

    • Цаасыг хэвтээ байрлалд дундуур нь нугал.

    • Нугалсан цаасны захаас эхлээд босоо чиглэлээр, ирмэгт нь хүргэлгүйгээр хайчил.

    • Цаасаа дээш доош нь харуулж, хоёр талаас нь босоо тууз гарган хайчилсаар бай (сэтлэхгүйгээр хайчил!).

    • Хоёр захын туузыг алгасаж, нугалааг сэтэлж хайчил.

    • Үүнийгээ нээгээд харвал чамайг багтаах хангалттай том нүх байгаа!

  4. Ямар нэгэн зүйл эргэлзээтэй эсвэл боломжгүй мэт санагдах нь тэр зүйл үнэн биш гэсэн үг биш болохыг ярилц. Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг үнэхээр харсан юм.

Зарим үед чиний итгэл бусад хүмүүсээр соригдох юм уу чамд эргэлзээ төрүүлсэн асуулт гарч ирж болно. Ийм үед “боломжгүй” цаасны талаар бод. Бурханд итгэж, хариултуудыг нь авахын тулд Түүнд болон бусад сайн эх сурвалжид хандах шийдвэр гарга.

“Итгэл бол үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах нь юм. … Итгэлдээ эргэлзэхээсээ өмнө эргэлзээндээ эргэлз.”

Эх сурвалж

  1. Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган; (2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26).