Асуулт, хариулт
“Иосеф Смит болон Сэргээлтийн талаар би хэрхэн илүү хүчирхэг гэрчлэлтэй болж чадах вэ?”
“Сэргээлтийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд миний хийсэн нэг зүйл бол унтахынхаа өмнө орой болгон анхны үзэгдлийн тухай түүхийг унших байв. Иосефын чөлөөлөгдсөн болон Бурханы оршихуйд зогсож байгаа тухай уншаад би Бурханы гэрэлд илүү ойртсоноо мэдэрдэг. Энэ мэдрэмж нь Тэр байдаг гэдгийг мэдэхэд надад тусалдаг.”
Ийв Т., 16 настай, Англи, Чорли
“Би Иосеф Смитийн талаар гэрчлэлгүй гэдгээ мэдээд Гэгээнтнүүд номыг уншиж эхэлсэн. Иосефт тохиолдсон зүйл хэчнээн хүчирхэг, гайхамшигтай байсныг би ойлгосон. Би Мормоны Номын талаар залбирах үедээ мөн Сүнсийг мэдэрсэн. Би номлогчдод тусалж эхэлсэн бөгөөд одоо Иосеф Смит болон Сэргээлтийн талаар хүмүүст гэрчлэхээ зогсоож чадахгүй байна.”
Абиш Н., 18 настай, Филиппин, Дорнод Нэгрос
“Христийн болон Түүний Цагаатгалын тухай гэрчлэлтэй болоход туслах Түүний амьдралыг судал гэж бошиглогч бидэнд хэлсэн. Энэ нь Иосеф Смитийнхтэй мөн адил. Би түүний амьдралыг судалснаар Сэргээлт болон Иосефын тухай манай эрин үеийн анхны бошиглогчийнх нь хувьд илүү хүчирхэг гэрчлэлтэй болж чадна. Би Есүс Христийн Сүм яагаад сэргээгдэх ёстой байсныг мөн илүү сайн ойлгож чадна”.
Ашэр В., 17 настай, АНУ, Луизиана
“Иосефын хийсэн зүйлийг хийж, Бурханаас асуу! Тэвчээртэй бай; хариулт нь ирэх болно.”
Анна В., 17 настай, АНУ, Колорадо
“Залбирал бол Иосеф Смитийн болон Сэргээлтийн талаар гэрчлэлтэй болох хамгийн энгийн арга зам юм. Их Эзэн миний болон өөр олон хүний энэхүү залбиралд хариулсан ба тэрээр та нарын залбиралд ч мөн адил хариулах болно. Мөн Мормоны Номон дахь гэрчүүдийн хүчирхэг гэрчлэлүүдийг судал.”
Эндрю Н., 18 настай, АНУ, Вашингтон