Сүмийн түүхийн талаарх асуултууддаа хариулт олж авах нь
Надад асуулт байсан ч би бууж өгөөгүй, үүнийг орхиогүй.
Түүхийн хичээл дээр багш маань Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тухай ярьж эхлэв. Тэр Сүмийн талаар эерэг үзэл бодолтой байсангүй. Тэр биднийг олон эхнэртэй, арьс өнгөөр ялгаварлагчид гэж хэлсэн.
Сүмийн тухай миний өмнө нь мэдэж авсан бүх зүйл надад ойлгомжтой байдаг байв. Гэвч ангид тохиолдсон зүйл намайг Сүмийн түүхийн талаарх эдгээр хэцүү асуултыг бодоход хүргэсэн юм. Үүнд: Хар арьстай хүмүүст яагаад хэсэг хугацаанд санваар атгахыг зөвшөөрдөггүй байсан бэ? Яагаад олон эхнэртэй байх ёс бий болсон бэ?
Үүнээс болоод би чин сэтгэлээсээ эргэцүүлж, тунгаан бодож, залбирч эхэлсэн. Би судруудаас уншиж, эцэг эх, удирдагчидтайгаа ярилцаж, өөрөө илүү ихийг сурч мэдсэн. Надад асуулт байсан ч би бууж өгөөгүй, үүнийг орхиогүй.
Судалж, суралцаж байх үедээ би бэрхшээлийг даван туулах тэнгэрлэг тусламжийг авч байгаа мэт мэдэрдэг байв. Би одоо ч бүхнийг бүрэн дүүрэн ойлгодоггүй ч амар амгаланг олж чадсан юм.
Надад одоо асуулт гарч ирэхэд би аль хэдийн мэддэг зүйлээсээ зууран барьдаг. Бүх туршлагын адил энэ нь гэрчлэлийг маань өсгөхөд тусалдаг. Ямар нэгэн зүйлийг ойлгоход бэрх санагдвал хамгийн түрүүнд би залбирч, дараа нь судруудыг уншингаа Сүнсийг сонсохоор хичээдэг.
Өнгөрсөн жил би Сүнсний хүчийг үнэхээр таньж мэдсэн ба амар амгалан, тайтгарал, хайрыг мэдэрсэн. Бидэнтэй ярьдаг, гэртээ буцаж ирээсэй гэж хүсдэг Бурхан үнэхээр байдгийг би мэднэ.
Зохиогч нь АНУ-ын Техас мужид амьдардаг.