Өсвөр үеийнхний дуу хоолой
Дүр төрхтэйгөө хийсэн миний тэмцэл
Полина М., 18 настай, Польш, Подласи
Хийл тоглох, төгөлдөр хуур тоглох, зохиол унших дуртай.
Дунд сургуульд байхдаа би дүр төрхөө голж, бусдад таалагдахыг хичээдэг байсан. Би гоё харагдахын тулд дасгал хийхийг хичээдэг байсан ч толинд туссан дүр төрхдөө сэтгэл хангалуун байгаагүй.
Удалгүй эгч маань патриархын адислалаа авсан бөгөөд би адислалаа авах тухай бодож эхлэв. Би 12 настай байсан ба эхэндээ хэтэрхий жаахан байна гэж бодлоо. Гэхдээ би залбирч, бишоптойгоо ярилцахад энэ нь зөв санагдав.
Тэнгэрлэг Эцэг намайг мэддэг бөгөөд надад тулгарч буй бэрхшээлийг мэддэг гэдгийг патриархын адислал маань надад сануулсан. Тэр намайг нэрээр минь хувьчлан мэддэг. Би Түүний тусламжийг хүсэхэд л Тэр надад туслахдаа бэлэн байдаг.
Заримдаа чи өөрийгөө хараад дэлхийн жишигт нийцэх хангалттай хөөрхөн биш гэж бодож магадгүй. Гэхдээ Бурхан намайг хэрхэн харах нь хэний ч үзэл бодлоос илүү чухал гэдгийг би өөрөө олж мэдсэн. Бурхан намайг Өөрийн охины хувиар хардгийг мэддэг байх нь л надад хангалттай.