Нүдээ олсон хариулт
Сайн мэдээний бүрэн байдал гэж юу вэ?
Есүс Гетсеманид, Дан Бурр
Сайн мэдээний бүрэн байдал нь “хүмүүний үрсэд урагш илгээсэн үүрдийн гэрээ” (Сургаал ба Гэрээ 66:2) хэмээн Их Эзэн хэлсэн билээ. Энэ нь Бурханы хүүхдүүдэд Түүнтэй гэрээт харилцаанд орж, аврал ба өргөмжлөлийг хүлээн авахад шаардлагатай бүх зүйлийг багтаадаг.
Сайн мэдээ бол Есүс Христийн тухай “сайн мэдээ” юм. Сайн мэдээ нь “Есүс Христийн Цагаатгалаар дамжин хэрэгжих боломжтой болсон Бурханы авралын төлөвлөгөө. Сайн мэдээ нь хүн төрөлхтнийг Бурханы дэргэд эргэн очиход нь шаардлагатай мөнхийн үнэн буюу хуулиуд, гэрээнүүд хийгээд ёслолуудыг өөртөө багтаадаг” (Судруудын удирдамж, “Сайн мэдээ”). Эдгээрийн олон нь алга болсон байв. Харин эдүгээ Их Эзэн Иосеф Смитээс эхлэн бошиглогчдод өгсөн, өгч буй илчлэлтээр дамжуулан Өөрийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээж байна.
Есүс Христ Өөрийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтээр “бид бүхнийг Өөрт нь болон Өөрийнх нь Сүмд ирж, Ариун Сүнсийг мөн авралын ёслолуудыг хүлээн авч, үүрдийн баяр баясгалангаас хүртэхэд урьдаг” (“Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг,” Gospel Library).