Чиний бодож байгаагаас ч илүү адил
Сайн уу, Айнди. Сургууль нь ямар байсан бэ?
Давгүй. Бид өөр, өөр шашны тухай ярилцсан. Би бусад итгэл үнэмшлийн талаар олон зүйлийг мөн бидэнд миний бодож байснаас ч илүү нийтлэг зүйл байдаг гэдгийг мэдэж авлаа!
Гайхалтай! Юу сурсан бэ?
Би Эйлаг мусульман шашинтай гэдгийг бас тэр өдөрт таван удаа залбирдаг гэдгийг мэдэж авсан.
Стивн бол баптист шашинтай. Тэр сүмд явахдаа Бурханыг магтан алдаршуулдаг.
Анастэжа католик шашинтай. Тэр залбирч, буруугаа хүлээн наманчилдаг.
Бас Ливай еврей шашинтай. Түүний гэр бүлийнхэн амьдралыг нь чиглүүлэх Бурханы хуулиудыг дагадаг.
Хөөх, чи их юм сурчээ! Чи ангийнхантайгаа ямар нэгэн зүйл хуваалцсан уу?
Хуваалцсан! Би Есүс Христ намайг мэддэг бас хайрладаг. Тиймээс би Түүнтэй адилхан байхыг хичээдэг гэж тэдэнд хэлсэн.