Үргэлжлэн явагдаж буй Сэргээлт
Их Урвалт
Зураг чимэглэлийг Кэйти Докрилл
Хүмүүс Аврагч болон Түүний төлөөлөгчдийг эсэргүүцэв. Сүм сүнслэг байдлын хувьд ялзарч, дэлхий дээр байхаа болив.
1820 он
Анхны үзэгдэл: Бурхан Эцэг, Есүс Христ хоёр 14 настай Иосеф Смитэд үзэгдэв.
1823 он
Тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдэж, түүнд алтан ялтсуудын тухай ярьж өгөв.
1829–1830 он
Аароны санваар болон Мелкизедек санваар сэргээгдэв.
Иосеф Смит Мормоны Номыг орчуулаад (гуравхан сарын дотор шүү!) хэвлэв.
Сүм 1830 оны 4-р сарын 6-нд албан ёсоор байгуулагдав.
6 албан ёсны гишүүнтэй; удалгүй 280 болжээ.
1835–1836 он
Арван хоёр төлөөлөгчийн чуулга зохион байгуулагдав.
Сургаал ба Гэрээ хэвлэгдэв.
Аврагч, Мосе, Елиа, Елиас нар Көртландын ариун сүмд ирж, санваарын түлхүүрүүдийг сэргээв (Сургаал ба Гэрээ 110-ыг үзнэ үү).
13,000 гаруй гишүүнтэй
1 ариун сүмтэй
1840–1842 он
Нас барагсдын төлөөх баптисмыг бүх нийтэд заав.
Халамжийн нийгэмлэг байгуулагдав.
Ариун сүмийн анхны бүрэн хишиг өгөгдөв.
1869–1880 он
Залуу эмэгтэйчүүд ба Залуу эрэгтэйчүүдийн хөтөлбөрийг анх зохион байгуулав.
Агуу Үнэт Сувд судрыг жишиг бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөв.
133,000 гаруй гишүүнтэй
1 ариун сүмтэй
1936 он
Анхны Сүмийн халамжийн хөтөлбөр эхлэв.
760,000 гаруй гишүүнтэй
7 ариун сүмтэй
1978 он
Насанд хүрсэн бүх зохистой гишүүнд ариун сүмийн ёслолуудыг санал болгосон бөгөөд бүх зохистой эрэгтэйд санваарын ёслолуудыг санал болгов.
4 сая гаруй гишүүнтэй
Швейцар, Шинэ Зеланд, Англи, Бразил зэрэг орнуудад 17 ариун сүмтэй
1995 он
Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг гарав.
9.25 сая гаруй гишүүнтэй
6 тивийг дамнан тархсан 47 ариун сүмтэй
2012 он
Номлолын насыг эрэгтэйчүүдийн хувьд 19-өөс 18, эмэгтэйчүүдийн насыг 21-ээс 19 болгож бууруулав.
14.5 сая гаруй гишүүнтэй
140 ариун сүмтэй
2018–2020 он
Ариун сүмд үйлчлэх боломжийг өсвөр үеийнхэнд олгов.
Сүмийн ням гаргийн хуваарийг 3-аас 2 цаг болгон богиносгов.
16.5 сая гаруй гишүүнтэй
168 ариун сүмтэй
2025 он
Сэргэлт одоо ч үргэлжилсээр байна! 200 гаруй улс орон, нутаг дэвсгэрт 700 гаруй хэлээр ярьдаг Сүмийн гишүүдтэй болсон байна!
2024 оны 4-р сарын байдлаар: 189 ариун сүм онцгойлон адислагдаж, 161 ариун сүм зарлагдав (нийт 350).
17.25 сая гаруй гишүүнтэй