Өсвөр үеийнхний дуу хоолой
Жинхэнэ сайн найз
Жоэл Э., 19 настай, Армени, Ереван
Зураг зурах, программ зохиох, хоол хийх зэрэг шинэ чадвар эзэмших дуртай.
7–9-р ангид байхад хэдэн найз маань надаас урвасан юм. Тэд намайг шоолон тохуурхаж байгааг би эхэндээ анзаараагүй ч, үүнийг олж мэдээд би цочирдож, хаана буруугаар эргэснийг ойлгосонгүй.
Хэрэв би Христийн хийх байсан зүйлийг хийвэл бүх зүйл сайхан болно гэж боддог байв. Тиймээс би үргэлжлүүлэн эелдэг байж, ангийнхандаа гэрийн даалгавраа хийхэд нь тусалж, Бурханд найдаж, хэзээ нэгэн цагт сайн найзтай болно гэдэгт итгэж байлаа. Эхэндээ нэг их өөрчлөлт гарсангүй. Харин ахлах сургуульд ороод ангийнхан маань илүү сайхан хүмүүс болов.
Хамгийн чухал нь, би найз хайж байсан тэр жилүүдэд миний хамгийн сайн найз бол Есүс Христ гэдгийг олж мэдсэн. Би сургууль дээрээ шинэ найзуудтай болоод зогсохгүй өмнө байгаагүй хамгийн сайн Найзтай учирсан.