“Анхны үзэгдэл,” Найз, 2025 оны 1-р сар, 26–28.
Судрын түүхүүд
Анхны үзэгдэл
Чи энэ түүхийг Иосеф Смит—Түүх 1:1–20-иос уншиж болно.
Иосеф Смитийг залуу байхад олон сүм Есүс Христийн тухай өөр, өөр зүйлийг заадаг байв. Иосеф аль сүмд нэгдэхээ мэдэхгүй байсан.
Нэг өдөр тэр Библиэс Иаков 1:5-ыг уншив. Тэр шүлэгт хэрэв бид мэргэн ухаанаар дутвал Бурханаас асууж болно гэсэн байлаа. Иосеф үүнийг хийхээр шийджээ.
Хаврын нэгэн сайхан өдөр Иосеф Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахаар ойд очлоо.
Иосеф өвдөг сөгдөн, залбирч эхлэв. Гэвч тэр эргэн тойрноосоо харанхуйг мэдрэв. Иосеф айсан ажээ. Тэр Бурханаас тусламж гуйлаа.
Иосеф тэнгэрээс гэнэт хурц гэрэл доошлохыг харлаа. Тэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр агаарт зогсож байхыг харав. Тэнгэрлэг Эцэг Иосефын нэрийг дуудлаа. Тэгээд Тэр Есүс рүү зааж “Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” гэж хэлэв.
Есүс Иосефт түүнийг ямар ч сүмд нэгдэх ёсгүй гэж хэлжээ.
Иосеф дэлхий дээрх сайн мэдээний бүрэн байдлыг сэргээхэд туслах болно.
Иосеф эргэлзэхээ болив. Тэр баяр баясгалангаар дүүрчээ! Тэр Бурхан өөрт нь хайртай гэдгийг мэдсэн юм. Зарим хүн түүнийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харсан гэдэгт итгээгүй ч тэр үүнийг үнэн гэдгийг мэдэж байсан.