“Ариун сүмийн карт,” Найз, 2025 оны 1-р сар, 12.
Ариун сүмийн карт
Көртландын ариун сүм
-
Энэ бол Есүс Христийн Сүм сэргээгдсэний дараа баригдсан анхны ариун сүм юм.
-
1836 оны Христийн амилсны баярын ням гарагт Есүс Христ Көртландын ариун сүмд Иосеф Смит дээр айлчилсан.
-
Ариун сүмийг онцгойлон адислах үед тэнгэр элч нар үзэгдсэн!
Финландын Хельсинки ариун сүм
-
Энэ ариун сүм нээгдээд 12 өөр цагийн бүсээс ирсэн гишүүдэд үйлчилсэн юм!
-
Энэ ариун сүмд хүмүүс эстони, финланд, латви, литва, орос хэлээр ярьдаг.
-
Уг ариун сүмийн том шовх оройг зэсээр хийсэн ба 45 метрийн өндөртэй.
Хятадын Хонконг ариун сүм
-
Ерөнхийлөгч Хинкли нэг шөнө сэрээд хар зургийг нь гаргасан ба ариун сүмийн алба уг зургийг ашиглан ариун сүмийг барьжээ.
-
1996 онд энэ нь хөл хөдөлгөөнтэй хотын “амар тайвны ариун газар” байхаар онцгойлон адислагдсан юм.
-
Энэ ариун сүм таван давхар өндөр.
Зураг чимэглэлийг Рэйчил Эриксон