“Та нар яаж найзтай болдог вэ?” Найз, 2025 оны 1-р сар, 38–39.
Та нараас ирсэн хариулт
Та нар яаж найзтай болдог вэ?
Бид дэлхийн өнцөг булан бүрд буй хүүхдүүдээс найз нөхөдтэй болох талаар зөвлөгөө авахыг хүссэн юм. Тэд эдгээр зүйлийг хэлжээ.
Би эргэн тойрныхоо шинэ хүмүүст өөрийгөө танилцуулж найз нөхөдтэй болдог. Би тэдэнтэй ярилцаж, тоглож эхэлдэг. Би найзуудынхаа асуудалд тусалж, мөн бусдад нэг хэсэг нь гэдгээ мэдрэхэд тусалснаар сайн найз нь болдог.
Прэсли Ф., 10 настай, Канад, Бритиш Колумб
Би тэдэнтэй мэндлээд, тэднийг надтай тоглож, хөгжилтэй байхад урьдаг.
Жэтт Ж., 8 настай, Австрали, Күйнсланд
Эхлээд “сайн уу” гэж хэлээд, дараа нь эелдэг бай.
Рэйчэл К., 9 настай, Филиппин, Өмнөд Котабато
Би чин сэтгэлээсээ магтдаг.
Хэйли Н., 10 настай, АНУ, Айдахо
Би найздаа попкорн авчирч өгсөн. Тэнгэрлэг Эцэг биднээс Аврагчийн хайрыг мэдрэхэд нь бусдад туслахын тулд тэдэнд үйлчлээсэй гэж хүсдэг.
Аллисон K., 9 настай, АНУ, Юта
Би найзуудынхаа биеэ авч яваа байдлыг харах дуртай. Миний найз болохын тулд сайн жишгүүдээр амьдрах хэрэгтэй.
Лэсли А., 12 настай, Гана, Төвийн бүс