“Сэргээлт чамд зориулагдсан,” Найз, 2025 оны 1-р сар, 2–3.
Тэргүүн зөвлөлөөс
Сэргээлт чамд зориулагдсан
“Түүнийг сонс” хэлсэн үгнээс авав, 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–112.
Есүс Христийн сайн мэдээ дэлхийд сэргээгдсэн гэдэг нь чиний хувьд ямар утга учиртай вэ?
Энэ нь танай гэр бүл лацдан холбогдож, үүрд хамтдаа амьдарч чадна гэсэн үг. Энэ нь чамайг баптисм хүртэж, Есүс Христийн Сүмийн гишүүнээр батлагдах үед Ариун Сүнс чамтай үргэлж хамт байж чадна гэсэн үг юм. Энэ нь Бурхантай гэрээ байгуулж, тэдгээрийг сахих юм бол Түүний санваарын хүч чамайг адисалж чадна гэсэн үг.
Бурханы бошиглогч Иосеф Смит бол чиний бошиглогч юм. Тэр сэргээгдсэн Сүмийн анхны бошиглогч байв. Үргэлжилж буй энэхүү Сэргээлтийн үед Их Эзэнээс илчлэлт ундран гарсаар байна.
Бурхан амьд! Есүс бол Христ! Түүний Сүм сэргээгдсэн! Аврагч болон бидний Тэнгэрлэг Эцэг биднийг харж хамгаалж байгаа.
Зургийг сэргээ
6-р хуудсыг нээж, сэргээлт гэж юу болохыг уншаарай. Дараа нь алга болсон хэсгүүдийг зурж, энэ зургийг сэргээхийг хичээгээрэй!
Зураг чимэглэлийг Алисса Питэрсэн