“Эстониос мэндчилж байна!” Найз, 2025 оны 1-р сар, 8–9.
Эстониос мэндчилж байна!
Эстони улс Хойд Европт, Балтийн тэнгистэй хил залгаа оршдог. Энд нэг сая орчим хүн амьдардаг.
Шөнө дундын нарны гэрэл
Зуны улиралд Эстонид хэдэн долоо хоног шөнө дунд нартай байдаг. Нар ердийнхөөс хожуу жаргаж, шөнийн цагаар тэнгэрт цагаан гэрэл үлдээдэг.
Ойн гэр
Эстонийн тал нь ой модоор хучигдсан! Ойд шилүүс, минж, чоно, халиу, бодон гахай зэрэг олон амьтан амьдардаг.
Нийслэл хот
Таллинн бол Эстони улсын нийслэл хот юм. Энэ нь Хойд Европын хамгийн эртний хотуудын нэг билээ.
Дуу, бүжгийн наадам
Энэ наадам бол Эстонийн соёлын нэгэн чухал хэсэг юм. Таван жил тутамд зохион байгуулагддаг уг наадамд 100,000 хүртэл хүн оролцож байсан.
Арлын улс
Эстони улс 2,000 гаруй аралтай. Эдгээр арлын ихэнх нь маш жижиг учраас ихэнх хүмүүс эх газар болон том арлууд дээр амьдардаг.
Зураг чимэглэлийг Грэг Папроки