2025
Сэргээлт эхлэв
2025 оны 1-р сар


“Сэргээлт эхлэв,” Найз 2025 оны 1-р сар, 24–25.

Сэргээлт эхлэв

Иосеф Смит Есүс Христийн Сүмийг сэргээхэд хэрхэн удирдагдсаныг олж мэд.

Нью-Йорк, Палмирагийн зураг
  1. Нью-Йорк, Палмира (1820 он): Иосеф Смит гэр бүлийнхэнтэйгээ энд амьдарч байв. Иосефын гэр бүлийнхэн өөр, өөр сүмд явдаг байсан ба Иосеф аль сүмд нэгдэхээ мэдэхгүй байв. Тэр Библиэс “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал Бурханаас гуйг” (Иаков 1:5) гэж уншжээ.

    Анхны үзэгдлийн зураг
  2. Ариун төгөл (1820 оны хавар): Иосеф Смит залбирч, аль сүмд нэгдэхээ Бурханаас асуув. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүн дээр айлчилсан. Тэд түүнд аль ч сүмд нэгдэх ёсгүй хэмээн хэлэв. Тэд дэлхий дээрх Есүс Христийн бүрэн сайн мэдээг сэргээхэд туслахаар Иосефыг дуудсан.

    Иосеф Смитийн гэрийн зураг
  3. Иосефын өрөө (1823 он): Тэнгэр элч Моронай Иосеф Смит дээр айлчилж ирсэн. Тэр Иосефт Есүс Христийн бүрэн сайн мэдээг агуулсан алтан ялтаснуудын тухай ярьж өгөв. Моронайг ярьж байх үед Иосеф ялтаснуудыг булсан газрыг үзэгдлээр харжээ.

    Кумора гүвээ дээр Тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдсэн тухай зураг
  4. Кумора гүвээ (1827 он): Тэнгэр элч Моронай Кумора гүвээ дээр Иосеф Смитэд алтан ялтаснуудыг өгсөн. Иосеф бас ялтаснуудтай хамт булагдсан тусгай хэрэгслүүдийг хүлээн авчээ. Ялтаснуудыг орчуулахад нь түүнд туслахаар Бурхан тэдгээрийг бэлтгэсэн байв. Орчуулагдсан ялтаснууд нь Мормоны Ном болсноор Бурханы бүх хүүхэд Түүний үгийг унших боломжтой болсон.

PDF түүх

Зураг чимэглэлийг Адам Кофорд