“Алга болсон нүдний шил,” Найз 2025 оны 1-р сар, 44–45.
Алга болсон нүдний шил
Боливид болсон бодит түүх.
Энэ бол сургуульд орсон анхны өдөр нь. Андрэс үнэхээр догдолж байлаа! Тэр одоо нэгдүгээр ангид орсон. Тэр том хүүхэд болсон!
Гэвч түүнийг сургууль руу явж ороход энэ нь том хүүхэд хүртэл айхаар хэтэрхий том, сүрдмээр харагдаж байлаа. Тэр Мамигийн гараас чанга атгав.
“Бүх зүйл зүгээр ээ” гээд Мами инээмсэглэв. “Багштайгаа мэндлээрэй. Ангийнхандаа эелдэг хандаарай. Нүдний шилээ хямгадахаа мартав аа” гэлээ.
Долоо хоногийн өмнө Андрэс анх удаа нүдний шилтэй болсон ажээ. Эцэг эх нь түүнд шилээ хямгадахыг үргэлж сануулдаг байв.
Мами “Баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!” гээд гараа даллав.
Гэвч Андрэст сайхан өдөр байсангүй. Таагүй зүйл тохиолджээ!
Тэр хичээлийн дараа Мами руу гүйж очоод, “Би нүдний шилээ алга болгочихлоо!” гээд уйлав. “Би хаа сайгүй хайсан ч олж чадсангүй!” гэлээ.
“Үгүй байлгүй дээ!” хэмээн Мами санаа зовсон байдалтай харагдав. “Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйцгаая” гэв.
“Залбирвал олдоно гэж та бодож байна уу?” гэж тэр асуув.
“Оролдоод үзье, тэгээд харцгаая. Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг үргэлж сонсдог” гэж Мами хэлэв.
Андрэс, Мами хоёр залбирлаа. Тэд Тэнгэрлэг Эцэгээс Андрэсыг шилээ олоход туслахыг гуйв.
Маргааш нь Андрэс сургууль дээрээ гунигласаар байв. Тэгтэл нэг хүү түүн дээр ирэв.
“Би үүнийг чинийх гэж бодож байна” гээд хүү нүдний шилийг өгөв. “Би энэ шилийг хөл бөмбөгийн талбайн хажууд байхад нь олсон юм” гэлээ.
Андрэс нүдний шилийг авав. Түүний шил мөн байв! Тэр итгэж ядлаа.
Хичээлийн дараа хүү Мами руу гүйж очоод, түүнийг чанга тэврэв.
“Чи нүдний шилээ олчихсон байна шүү дээ! “Чи шилээ олсондоо их баяртай байгаа байх даа” гэхэд
“Тийм ээ!” гэж Андрэс хариулав. “Гэхдээ би нэг зүйл сурсандаа бүр их баяртай байна” гэв.
“Юу тэр вэ?”
Андрэс нүүр дүүрэн инээмсэглээд “Залбирал үр дүнгээ өгсөн!” гэв.
Зураг чимэглэлийг Сюзанна Тиодоро