“Миний сайн мэдээний үгс,” Найз, 2025 оны 1-р сар, 6.
Миний сайн мэдээний үгс
Найз сэтгүүлийн энэ дугаараас эдгээр үг, хэллэгийг хайж олоорой!
Анхны үзэгдэл
Иосеф Смитийг залбирсны дараа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүн дээр айлчилж ирснийг Анхны үзэгдэл гэдэг. Тэрээр аль сүмд нэгдэхээ мэдэхийг хүсэж байв. Тэд Иосефыг дэлхий дээр Есүс Христийн үнэн Сүмийг зохион байгуулахад туслах болно гэж хэлсэн.
Ариун төгөл
Иосеф Смит анхны үзэгдэл үзсэн газрыг Ариун төгөл гэдэг. Энэ нь АНУ-ын Нью-Йорк мужийн Палмира дахь Иосефын гэрийн ойролцоох ойд байсан.
Сэргээлт
Ямар нэг зүйлийг сэргээх гэдэг нь тэр зүйлээ өмнөх шиг нь болгоно гэсэн үг. Есүс Христ Өөрийн үнэн сайн мэдээг дэлхийд буцаан авчирсныг бид Сэргээлт гэдэг. Иосеф Смит анхны үзэгдэл үзсэнээр Сэргээлт эхэлсэн. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний бошиглогчийн хувьд Сүмд зориулсан илчлэлтийг хүлээн авсаар байгаа. Энэ нь Сэргээлт өнөөдөр ч үргэлжилж байна гэсэн үг юм!
Илчлэлт
Илчлэлт нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд ярьдаг арга зам юм. Бид Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээн авдаг. Тэр бидний зүрх сэтгэлд мэдрэмж, оюун ухаанд бодол төрүүлдэг.
Зураг чимэглэлийг Майди Бэйкэр