“Залбирлын бэлэг,” Найз 2025 оны 1-р сар, 20–21.
Удирдагчдын үгс
Залбирлын бэлэг
“Тэр байдаг учир залбир” хэлсэн үгээс авав, Лиахона, 2024 оны 5-р сар, 77–79.
Тэнгэрлэг Эцэг чамд маш онцгой бэлэг өгсөн. Энэ бол залбирлын бэлэг юм. Залбирал бидэнд хэзээ ч, хаана ч тусалж чадна.
Би та нарын залбирч болох гурван бэлгийг хуваалцмаар байна.
1. Мэдэхийн тулд залбир.
Хэрэв бид залбирч байхдаа Тэнгэрлэг Эцэгийг харж чаддаггүй бол Түүний сонсож байгааг бид хэрхэн мэдэж болох вэ?
Ерөнхийлөгч Нэлсон чамайг “Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ уудлахыг урьсан. … Тэгээд сонс!”* Чи зүрх сэтгэлдээ мэдэрч байгаа зүйлээ болон оюун ухаандаа орж ирэх бодлуудыг сонссоноор Тэнгэрлэг Эцэг залбирлыг чинь сонсдог гэдгийг мэдэж чадна.
2. Өсөж хөгжихийн тулд залбир.
Чи хэрхэн өсөж хөгжихийг хүсдэг вэ? Чи шинэ ур чадварт суралцахыг хүсдэг үү эсвэл шинэ найз нөхөдтэй болохыг хүсдэг үү? Чи Есүс Христтэй илүү адил болж өсөж хөгжихийн тулд залбирч болно!
Миний шинэ найз Иона сургууль дээрээ байнга санаа зовдог тухайгаа надад ярьсан юм. Гэвч тэр хичээлээ залбирч эхэлснээр амар амгаланг мэдэрсэн. Иона өдөр бүр өсөж хөгжихийн тулд залбирдаг бол чи ч бас чадна!
3. Мэдрүүлэхийн тулд залбир.
Би жаахан охин байхдаа гэр бүлийнхээ төлөө залбирдаг байлаа. Би тэдэнд хэрхэн туслахаа мэдэхийг хүссэн юм. Тэнгэрлэг Эцэг намайг Есүс Христийн сайн мэдээний үлгэр жишээ болж чадна гэдгээ мэдэхэд тусалсан. Тэр бол миний хийж чадах зүйл байлаа!
Хэрэв чи гэр бүлийнхээ төлөө эсвэл чамайг хайрладаг хүмүүсийн төлөө залбирч байгаа бол бүү бууж өгөөрэй! Тэнгэрлэг Эцэг чамд юу хийж чадахыг чинь харуулна. Чи Түүний тусламжийг чин сэтгэлээсээ гуйх үед Түүний Сүнс чамайг удирдах болно.
Миний залбирал
Залбирах болгондоо эдгээр асуултын талаар бод. Дараа нь нэг цэцэг буд. Чи хуудсыг бүхэлд нь будаж чадах болов уу?
-
Би юу мэдэхийг хүсэж байна вэ?
-
Би хэрхэн өсөж хөгжихийг хүсдэг вэ?
-
Би Тэнгэрлэг Эцэгийн хайрыг бусдад хэрхэн мэдрүүлж чадах вэ?
Зураг чимэглэлийг Жарэд Бэкстранд