2025
Эстонид Есүсийг дагах нь
2025 оны 1-р сар


“Эстонид Есүсийг дагах нь,” Найз, 2025 оны 1-р сар, 10–11.

Эстонид Есүсийг дагах нь

Хюготой танилцаарай

Хөл бөмбөг үзэж буй хүү

Хюго тусламж хэрэгтэй үедээ залбирснаар Есүсийг дагадаг. Тэр өмнө нь хар дарж зүүдэлдэг байв. Тэр тайтгарал хүлээн авахын тулд залбирсан. “Есүс надад тусалсан” гэж тэр хэлэв.

Хюго бас найзууддаа сайн мэдээг хуваалцсанаар Есүсийн дагадаг. Тэр сүм дээр сурсан зүйлээ тэдэнд заах дуртай. Хүн бүр Бурханы хүүхэд гэж тэр тэдэнд хэлдэг. “Би тэднийг сүмд болон үйл ажиллагаануудад урьдаг. Энэ нь надад сайхан санагддаг” гэж тэр хэлэв.

Хюгогийн тухай

Төгөлдөр хуур дээр сууж байгаа ээж, хүү хоёр

Нас: 9

Хаанаас ирсэн: Эстони

Хэл: эстони, англи

Зорилго:

1) Төгөлдөр хуур тоглохоо сайжруулах 2) Бүх гэр бүлтэйгээ, тэр дундаа өвөө эмээтэйгээ үүрд хамт байх

Хобби:

  • Эстонийн Үндэсний Дуурийн хөвгүүдийн найрал дуунд дуулах

  • Төгөлдөр хуур тоглох

  • Драмын театртай үзүүлбэр үзүүлэх

  • Хөл бөмбөг

Гэр бүл: Ээж, эгч, хоёр ах, Аяла гэдэг нохой

Хюгогийн дуртай зүйлс

Инээмсэглэсэн хүү ба Христийн амилсны баярын сагсны зураг

Судар: 1 Нифай 3:7

Гэр бүлийн уламжлал: Христийн амилсны баяраар өндөг будаж, нуух

Жимс: Манго

Өнгө: Улбар шар

Хүүхдийн хэсгийн дуу:Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6)

PDF түүх

Зураг чимэглэлийг Сүзи Гэрхарт