“Миний ариун төгөл,” Найз, 2025 оны 1-р сар, 18–19.
Би үүнийг тоглож чадна!
Миний ариун төгөл
Чин сэтгэлээсээ [дөрөвний нэг нот] = 50–65
Иосеф Смит нэгэн ойн төгөлд очиж,
Бурханаас мэргэн ухаан гуйн залбирчээ.
Тэнгэрт хандан залбирах үед нь гэрэл цацарч,
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн хамт иржээ.
Агаар дээр тогтон зогсоод,
Түүний залбиралд хариулжээ.
Дахилт: Би ариун төглөө хайж олоод,
Дэлхийн энэ бүх чимээнээс бүр холдоод,
Би залбирах болно.
Тэр намайг сонсоно.
Би ариун төглөө хайж олно.
Амьдралын энэ олон бартаат замаас
Би алийг нь сонгох хэрэгтэй вэ?
Аврагчийн нэрээр дээш хандан залбирах юм бол
Ариун Сүнсний хүчээр дамжин хариулт ирнэ.
Тэнгэрлэг Эцэг минь сонсож,
Миний залбиралд хариулна.
Дахилт
Би ариун төглөө хайж олно.