“Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2025 оны 1-р сар, 22–23.
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
12-р сарын 30-наас 1-р сарын 5: “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт”
Сэргээлтийн эвлүүлдэг зураг
Ямар нэг зүйлийг сэргээнэ гэдэг нь эргээд хэвэнд нь оруулна гэсэн үг юм. Сүм хэрхэн сэргээгдсэн тухай илүү ихийг мэдэхийн тулд Gospel Library дээрх “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-ийг уншина уу. Дараа нь сэргээлт тоглоомыг тогло! Зураг олж эсвэл зураад, эвлүүлдэг зургийн хэсгүүд болгон хайчил. Гэрийнхэнтэйгээ эвлүүлдэг зургаа сольж, нэг нэгнийхээ зургийг сэргээ. Иосеф Смит Есүс Христийн сайн мэдээг сэргээх нь яагаад чухал байсан бэ?
1-р сарын 6–12: Сургаал ба Гэрээ 1
Хөшөө болдог тоглоом
Тэнгэрлэг Эцэг Өөрийн бошиглогчдоор дамжуулан бидэнтэй ярьдаг (Сургаал ба Гэрээ 1:38-ыг үзнэ үү). Бид зүгээр л сонсох хэрэгтэй! Тоглоом тоглож, сонсох дадлага хийгээрэй. Нэг хүн хөгжим тоглуулна. Хөгжим тоглуулж байхад бүгд бүжиглэнэ. Хөгжим зогсоход хүн бүр хөшөө болж зогсоно. Хамгийн сүүлд хөшөө болсон нь бошиглогчдыг хайрладаг нэг шалтгаанаа хуваалцана. Хүн бүрийг хуваалцаж дуустал тогло!
1-р сарын 13–19: Иосеф Смит—Түүх 1:1–26
Анхны үзэгдлийн жижгэрүүлсэн загвар
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдэв (Иосеф Смит—Түүх 1:15–20-ийг үзнэ үү). Бид энэ үйл явдлыг Анхны үзэгдэл гэж нэрлэдэг. 13-р хуудсыг нээж, өөрийн Анхны үзэгдлийн үзүүлэнг хийж, хэн нэгэнд уг түүхийг ярихдаа үүнийг ашиглаарай.
1-р сарын 20–26: Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65
Хөгжилтэй гэр бүлийн түүх
Бид өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг мэдсэнээр тэдэнд болон Тэнгэрлэг Эцэгтэй илүү ойр байгаагаа мэдэрдэг (Сургаал ба Гэрээ 2-ыг үзнэ үү). Гэр бүлийн гишүүнээсээ өөрийнхөө эсвэл өвөг дээдсийнхээ хэн нэгний амьдралынх нь түүхийг ярьж өгөөч хэмээн хүс. Дараа нь түүхийг жүжиг эсвэл зураг хэлбэрээр дахин бүтээгээрэй!
Гэрэл зургийг Кристина Смит