“Бельгийн Лиэж,” Лиахона, 2025 оны 1-р сар
Сүм энд бий
Бельгийн Лиэж
Туркээс ирсэн хожмын үеийн гэгээнтэн хөрвөгч Миша Марков 1888 онд Эссэлмэнийн гэр бүлд зааж эхэлснээр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ анх Бельгид нэвтэрсэн гэж таамагладаг. Тэднийг баптисм хүртсэний дараа Швейцарь, Германаас номлогчид ирж, Бельгид үйлчилж эхэлжээ. Хоёр сарын хугацаанд 80 хүн Сүмд нэгдэж; Лиэж, Брюссель, Антвэрпэд цуглаанууд зохион байгуулагдав. Эдүгээ Бельги дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд:
-
6600 гишүүн (ойролцоогоор)
-
2 гадас (11 тойрог, 2 салбар)
-
1 ариун сүм (Брюссельд баригдахаар 2021 онд зарлагдсан) бий.
Судар судалснаар ирдэг адислалууд
Намур тойргийн Карэн Вэри эгч гэр бүлийнхээ талаар “Бид судруудыг хамтдаа судалж; төрсөн бодол, мэдэрсэн сүнслэг өдөөлтөө нэг нэгэнтэйгээ хуваалцдаг. Бид хүүхдүүддээ сургаалыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд судруудаас гадна видео, Найз сэтгүүл зэрэг эх сурвалжуудыг ашигладаг. Бидэнд үзүүлсэн хамгийн том нөлөө нь манай гэр бүл илүү эв нэгдэлтэй болсон явдал юм” гэж хуваалцлаа.