2025
Ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжүүлэн батлах нь
2025 оны 11-р сар


3:26

Ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжүүлэн батлах нь

Ах, эгч нар аа, одоо би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг танилцуулж, дэмжүүлэн батлуулах болно.

Та бүхэн гараа өргөн, дэмжиж буйгаа илэрхийлнэ үү. Аль нэгэн саналыг дэмжихээс татгалзаж байвал бид таныг гадасны ерөнхийлөгчтэйгөө холбогдохыг хүсэж байна.

Даллин Х.Өүксийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчөөр дэмжин батлахыг санал болгож байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.

Бид Даллин Х.Өүкс, Жэффри Р.Холланд, Хэнри Б.Айринг, Дийтр Ф.Угдорф, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д.Тодд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн, Роналд А.Расбанд, Гари Э.Стивэнсон, Дэйл Г.Рэнланд, Гэррит В.Гонг, Үлиссэс Соарэс, Патрик Кийрон нарыг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдээр дэмжин батлах саналыг оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжүүлэн батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.

Ерөнхий чуулганы удирдагчдын хуралдааны үеэр бид Бүсийн далын хоёр шинэ гишүүнийг дэмжин баталсан ба Сүмийн вэбсайт дээр зарласныг онцолж байна. Бид та бүхнээс эдгээр ахыг шинэ үүрэг даалгаварт нь дэмжин батална уу гэж урьж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж буй хүн байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.

Бид бусад ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг хэвээр нь батлах саналыг оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.

Ах, эгч нар аа, Сүмийн удирдлагын зүгээс та бүхнийг дэмжин батлах ажил хэрэгт оролцсонд талархаж байна.

Бүсийн далын дуудлагад орсон өөрчлөлт

Ерөнхий чуулганы нэг хэсэг болох удирдагчдын хуралдааны үеэр Бүсийн далын дараах гишүүдийг дэмжин батлав.

Бану К.Хиранандани, Фэрнандо Вивас