“Монгол дахь Сүм,“ Лиахона, 2025 оны 9-р сар.
Монгол дахь Сүм
Ахмад номлогчид Монголд анх 1992 онд ирснээс хойш Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм тогтвортой өсөж хөгжсөөр байгаа билээ. Монголын анхны хөрвөгчид 1993 онд баптисм хүртэж, тэр жилдээ анхны салбар байгуулагджээ. 1995 онд анхны номлол байгуулагдав. Өдгөө Монгол дахь Сүмд:
-
12,400 гишүүн (ойролцоогоор)
-
2 гадас; 24 тойрог, салбар; 1 номлол
-
1 ариун сүм (Улаанбаатарт баригдах)
Сүнслэг адислалууд
Улаанбаатар Зүүн гадасны гишүүн Алтансүхийн Мөнх-Од (баруун дээд талд): “Би судар судлах, бусдад үйлчлэх, ариун сүмд шүтэн бишрэх зэрэг үйлдлээр дамжуулан үнэлж баршгүй сүнслэг туршлагуудыг олж авдаг. Сайн мэдээний энгийн бөгөөд жижиг зүйлүүдийг байнга хийдэг байх нь гэр бүлээрээ өргөмжлөлд хүрэхээр өсөж хөгжихөд бидэнд тусална гэдгийг би мэднэ” гэжээ.