2025
Тэнгэрлэг загвараар: Гэр бүлийн талаарх төлөөлөгчдийн сургаал
2025 оны 9-р сар


“Тэнгэрлэг загвараар: Гэр бүлийн талаарх төлөөлөгчдийн сургаал,” Лиахона, 2025 оны 9-р сар.

Тэнгэрлэг загвараар: Гэр бүлийн талаарх төлөөлөгчдийн сургаал

Бид бүгдээрээ Бурханы хөвгүүд, охидын хувьд дэлхий дээрх гэр бүлүүдэд загвар болдог тэнгэрлэг гэр бүлийн гишүүд билээ.

Тэргүүн зөвлөл, 2018 он, албан ёсны хөрөг зураг

“Их Эзэн гэр бүлийг Сүмийн болон нийгмийн үндсэн нэгж байхаар томилсон билээ.” Гэр бүл нь хүүхдүүдтэй эхнэр, нөхөр хоёроос гадна ганц бие хүн, ганц бие эцэг, эхтэй хүүхдүүд, эсвэл хүүхэдгүй эхнэр, нөхөр хоёр байж болно. Заримдаа эдгээр гэр бүлд бусад хамаатан садан нь багтаж болно. Бидний хүн нэг бүр гэрлэлтийн байдал, хувийн нөхцөл байдлаасаа үл хамааран Бурханы гэр бүлийн нэг хэсэг бөгөөд бид бүгд дэлхийн гэр бүлийн гишүүд, мөнхийн эцэг эх болоход бэлтгэж байдаг.

Олон мянган жилийн туршид бошиглогч, төлөөлөгчид гэр бүлийн ариун нандин байдлыг тунхаглаж, хэрэв гэр бүлүүдийг хадгалж хамгаалахгүй бол хувь хүн, улс үндэстэнд болон дэлхийд гай гамшиг тохиолдох талаар сэрэмжлүүлсээр ирсэн билээ. Гэр бүлийн тухай, “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн ач холбогдлын талаар бошиглогч, төлөөлөгчдийн сүнсээр өдөөгдсөн зарим үгийг доор дурдав.