“Бидний өдрүүдэд,” Лиахона, 2025 оны 9-р сар.
Бидний өдрүүдэд
Гэр бүлийн тунхаг дэлхий даяар тунхаглагдсанаас хойш гучин жилийн дараа ч үүний бурханлаг зарчмууд урьд хожид байгаагүйгээр их алсын хараатай, хүчинтэй хэвээр байна.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Чилийн Сантьяго дахь цугларалт дээр ярьж байгаа нь
1995 оны 9-р сарын 23-нд ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) Халамжийн Нийгэмлэгийн эгч нарын цугларалт дээр үг хэлэхдээ “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ыг танилцуулсан билээ. Энэ үйл явдлын үеэр түүний хэлсэн зарим үгийг доор дурдав:
“Хүүхдийг халуун дотноор хүлээн авч, өсгөн хүмүүжүүлж, хайрладаг, мөн нэг нэгэндээ болон үр хүүхдүүддээ үнэнч байдлаар амьдардаг эцэг эхээр адислагдсан гэр бүлд төрөх нь хүүхэд бүрийн адислал байх ёстой гэдэгт би итгэдэг. …
“Та нар хүүхдүүдээ Есүс Христийн сайн мэдээний арга замаар хайраар, өндөр хүлээлттэйгээр өсгөн хүмүүжүүлэх тусам тэдний амьдралд амар амгалан байх болно. …
“Өчнөөн олон хуурамч санааг үнэн мэт шургалуулж, ёс зүйн жишиг, үнэт зүйлсийн талаар олон худал хуурмаг зүйл яригдах болж, ийм их уруу таталт, арга мэх дэлхийг аажим аажмаар бохирдуулж байгаа энэ үед бид сэрэмжлүүлэн, урьдчилан сэргийлэх ёстой гэдгээ мэдэрсэн. Үүнтэй холбогдуулан, энэ цаг мөчид Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн зөвлөлийнхөн бид Сүмийн түүхийн туршид энэ Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн удаа дараа зааж байсан, гэр бүлтэй холбоотой жишиг, сургаал, дэг журмыг мэдэгдэх мөн дахин батлах маягаар Сүмд болон дэлхийд хандан тунхаглаж байна. …
“Бид энэ тунхгийг анхааралтай бөгөөд тунгаан бодон, залбирч уншихыг бүх хүнд зарлиг болгож байна. Ямар ч улс үндэстний хүч гэр орных нь хана дотор үндэслэсэн байдаг билээ. Бид хаа сайгүй хүмүүсээ эдгээр эртний үнэт зүйлсийн дагуу гэр бүлээ бэхжүүлэхийг уриалж байна” гэжээ.