2025
Аяллын адал явдал
2025 оны 5-р сар


“Аяллын адал явдал,” Найз, 2025 оны 5-р сар, 40-41.

Аяллын адал явдал

“Бүлгийнхнээс сэмхэн холдоцгооё” гэж Ралф хэлэв.

Ганад болсон бодит түүх

Чулуун хаягны өмнө зогсож байгаа хэсэг хүүхдүүд

Нямэдо дүү Квамэтэйгээ хамт автобус руу гүйв. Тэд шатаар өгсөн гарч, цонхны хажууд суулаа. Нямэдо гадагшаа харж, ногоон модон дээр нарны гэрэл тусаж байгааг ажиглав. Тэдний сургуулийнхан дархан цаазат газар луу аялалд явах гэж байлаа. Өнөөдөр адал явдлаар дүүрэн байх болно!

“Хөөе, Нямэдо!”

Нямэдогийн найзууд Ралф, Сиэрра хоёр түүний эсрэг талын суудалд суув.

Ралф Нямэдогийн ханцуйнаас татан, шивнэв: “Цэцэрлэгт хүрээлэнд очоод, өөрсдөө эрэлд гарцгаая!”

“Тэгье” гээд Сиэрра “Бид өөрсдийн гэсэн адал явдалдаа гарч болно” гэж хэлэв.

Ралф баяртайгаар толгой дохиод, “Хэдүүлээ эхний үйл ажиллагаанаас өмнө сэмхэн бултаж болно” гэв.

Нямэдо зэрлэг байгальд очоод, харж болох бүх зүйлийг төсөөлөн бодов. Өндөр модод, сонирхолтой амьтад, хүрхрээ ч харж магадгүй!

“Зугаатай сонсогдож байна шүү! Тэгье” гэж тэр инээмсэглэн хэлэв.

Автобус дархан цаазат газарт ирэхэд Нямэдо, Кваме хоёр хамтдаа буулаа. Багш нар нь хүн бүрийг бүлгийнхэнтэйгээ хамт байж, төөрч явахгүй байхыг анхааруулав.

Ралф Нямэдо руу хүрч ирээд, “Төлөвлөгөөгөө санаж байна уу?” гэж шивнэн асуув.

Нямэдо толгой дохив. Гэвч тэр зог тусан бодлоо. Онгон байгальд эрэл хайгуул хийх нь сэтгэл догдлом сонсогдож байгаа ч аюултай гэдгийг Нямэдо бас мэдэж байв. Тэд төөрч эсвэл гэмтэж бэртвэл яах вэ?

Гэнэт нэгэн дуу хоолой өөртэй нь ярихыг тэр мэдэрчээ. Кваметэй хамт бай.

Энэ нь намуун, зөөлөн дуу хоолой байлаа. Ариун Сүнс гэдгийг тэр мэдэж байв.

Найз нар нь хамт эрэл хайгуулд явахгүй гэвэл түүнд уурлах вий гэж тэр санаа нь зовж байлаа. Гэвч тэр Ариун Сүнс түүнд тусалж байсныг мэджээ.

Нямэдо Ралф руу эргэж хараад, “Уучлаарай, үнэндээ би дүүтэйгээ хамт үлдэх хэрэгтэй.” “Тэр бол миний үүрэг” гэж хэлэхэд

Ралф хөмсгөө зангидав.

Түүнийг “Гэхдээ чи хамт явна гэж хэлсэн шүү дээ!” гэхэд

“Багш биднийг хамт байх хэрэгтэй гэж хэлсэн” гэж Нямэдо хэлэв. Ралф санаа алдаад, холдон явлаа.

Олсоор гулгаж, шувуу харж байгаа хүү

Нямэдо, Кваме хоёр бусад сурагчтай хамт явж, багш нараа дагав. Эхлээд тэд олсоор гулгалаа. Түүнийг гялалзсан ногоон моддын дээгүүр нисэх үед салхи нүүрийг нь илбэж байв. Яг л нисэж байгаа юм шиг!

Хаданд авирч, морь унаж буй хөвгүүн

Дараа нь дархан цаазат газрын хөтчүүд тэнд амьдардаг зарим амьтдын тухай тэдэнд заажээ. Нямэдо, Кваме хоёр тэдгээрийг харахыг тэсэн ядан хүлээж байлаа. Тэд алаг тахь, сармагчин, могой, гөрөөс, олон янзын шувууны тухай мэдэж авчээ! Тэд бүх гайхалтай амьтдыг харж дууссаны дараа хаданд авирч, морь унав. Дараа нь тэд тоглоом тогложээ.

Нямэдо Кваметэй хамт үлдсэндээ баяртай байлаа. Хэрэв тэгээгүй бол өчнөөн олон хөгжилтэй зүйлийг үзэж чадахгүй өнгөрөх байв!

Автобусандаа буцаж суух болоход Нямэдо Ралф, Сиерра хоёрыг харлаа. Тэд түүн рүү гүйж ирээд,

“Биднийг ууртай сармагчнууд хөөх дөхсөн” гэж Ралф шивнэв. Тэр бага зэрэг айсан байдалтай харагдав. “Бид хоёр гэмтэж болох байлаа” гэхэд

Сиэрра толгой дохив. “Чи ирээгүй нь сайн хэрэг шүү” гэхэд

э“Хөөх” гэж Нямэдо дуу алдаад, “Би та хоёрыг зүгээр байгаад баяртай байна!” гэлээ.

Ариун Сүнс намайг үнэхээр хамгаалж байсан байна гэж тэр бодов. Автобусанд суухдаа тэр Квамегийн гараас хөтлөн оров.

Ариун Сүнс тэднийг аюулгүй байлгаж, хөгжилтэй адал явдалтай байхад нь тусалсанд тэр талархав.

PDF түүх

Зураг чимэглэлийг Кайм Кэндалл