“Чиний бие бол бэлэг юм!” Найз, 2025 оны 5-р сар, 38-39.
Чиний бие бол бэлэг юм!
Бие махбод нь янз бүрийн хэмжээ, хэлбэр, чадвар, өнгөтэй байдаг. Бие махбод бүр Бурханаас ирсэн гайхамшигтай бэлэг бөгөөд Түүний төлөвлөгөөний чухал хэсэг юм.
Бүх бие махбод хүндэтгэл хүлээх эрхтэй. Өөрийнхөө болон бусдын бие махбодын талаар эелдэг зүйлсийг ярь. Хүмүүс чиний талаар эелдэг бус зүйл ярьж болох ч чи тэдэнд итгэх эсвэл үгэнд нь анхаарлаа хандуулах хэрэггүй.
Чиний бие махбод бол сүнсний чинь гэр юм. Чиний бие болон тархиндаа юу хийх нь маш чухал! Бид эрүүл хоол хүнс идэж, дасгал хөдөлгөөн хийж, хангалттай унтаж амарснаар бие махбоддоо санаа тавьж болно.
Бид Ариун Сүнсийг сонсож, залбирч, зөвийг сонгосноор сүнсэндээ санаа тавьж чадна.
Ихэнх хүн 200 гаруй ястай байдаг. Яс нь таны биеийг дэмжиж, хамгаалдаг. Хөдөлж, алхаж, гүйхэд булчин тусалдаг.
Зүрхний чинь хавхлаг өдөрт 100,000 гаруй удаа нээгдэж, хаагддаг. Энэ нь бүх биеэр цусыг шахахад тусалдаг.
Тархи нь хүний харж, сонсож, мэдэрч байгаа бүх зүйлийг ойлгохын тулд маш их ажилладаг. Энэ нь ямар ч компьютероос илүү хүчтэй бас хурдан.
Нас нэмэх тусам чиний бие өсөж томорно. Тэнгэрлэг Эцэг чиний бие махбодыг амьдралын чинь турш өөрчлөгдөж байхаар бүтээсэн!
Бие махбоддоо хэрхэн хандах чинь ямар харагдахаас хамаагүй илүү чухал юм. Та бусдад болон өөртөө сайхан сэтгэлээр хандаж, Есүс Христийг дагахад бие махбодоо ашигладаг уу?
Өөрийн биеийг бусдын биетэй бүү харьцуул. Чиний бие бол Тэнгэрлэг Эцэгийн өгсөн бэлэг гэдгийг санаарай.
Зураг чимэглэлийг Жэфф Харвий