“Тавтай морил, найзууд аа!” Найз, 2025 оны 5-р сар, 1.
Тавтай морил, найзууд аа!
Бошиглогч Есүс Христийг хэрхэн дагахыг бидэнд заадаг. Хуудсыг эргүүлээд Ерөнхий чуулган дээр түүний заасан зүйлийг уншаарай.
Ариун Сүнс бас биднийг чиглүүлдэг. 8-р хуудсан дээрээс Марси дугуй унаж байхдаа Ариун Сүнсийг хэрхэн мэдэрснийг унш. Ариун Сүнс Нямедод сургуулийн аяллаар явж байхдаа зөв сонголт хийхэд нь тусалсан (хуудас 40). Хэрэв та нар Ариун Сүнсийг сонсвол түүний тайвшруулж, удирдан чиглүүлж, заадаг захиасуудыг мэдэрч чадна.
Бошиглогчид, Ариун Сүнс болон та нарыг хайрладаг бусад хүн та нарт туслах болно гэдгийг үргэлж сана.
Хүндэтгэсэн,
Найз чинь
Жич: Бошиглогчийг сонсож, Ариун Сүнсийг дагаж байсан үеийнхээ тухай бидэнд ярьж өгнө үү.