2025
Малайзаас мэндчилж байна!
2025 оны 5-р сар


“Малайзаас мэндчилж байна!” Найз, 2025 оны 5-р сар, 12-13.

Малайзаас мэндчилж байна!

Дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн талаар олж мэд.

Малайз нь Зүүн Өмнөд Азид оршдог улс юм. Дор хаяж 33 сая хүн энд амьдардаг. Тус улсад малай, англи зэрэг 130 гаруй хэлээр ярьдаг ажээ.

Дэлхийн хамгийн том тойрог зам

Малайзын Путражаяа дахь тойрог зам нь 3.4 км диаметртэй, Энэ бол дэлхийн хамгийн том замын хөдөлгөөний тойрог юм!

Эртний ширэнгэн ой

Таман Нэгара бол дэлхийн хамгийн эртний ширэнгэн ойн нэг юм. Дор хаяж 130 сая жилийн настай!

Хоёр цамхаг

Пэтронас цамхгууд нь 88 давхар өндөртэй тэнгэр баганадсан хоёр барилга юм. Тэг дунд нь барилгуудын хооронд алхах тэнгэрийн гүүр байдаг.

Уугуул амьтад

Малайзад олон өвөрмөц амьтан байдаг! Тэдгээрийн зарим нь нарны баавгай, орангутан, тапир зэрэг амьтад юм.

Аварга том агуй

Малайзын Саравакийн агуй нь маш том учраас найман том тийрэлтэт онгоцыг цувуулан багтааж болно! Агуйн урт нь 700 метр, өргөн нь 300 метр ажээ.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Жош Талбот