“Мэри, Кэролайн хоёр судруудыг аврав,” Найз, 2025 оны 5-р сар, 26–28.
Судрын түүх
Мэри, Кэролайн хоёр судруудыг аврав
Мэри Роллинс Мормоны Номын тухай анх сонсохдоо 12 настай байжээ. Тэр Мормоны Номыг хүнээс түр авч, бараг шөнөжин уншив.
Мэри бас Зарлигуудын Ном нэртэй шинэ ном гарахыг сэтгэл догдлон хүлээж байлаа. Энэ нь Иосеф Смитэд өгөгдсөн Есүс Христийн олон сургаалыг агуулдаг.
Гэвч зарим хүн Сүмд дургүй байв. Нэгэн өдөр эрчүүд Зарлигуудын Номыг хэвлэж байсан байшин руу дайран орж ирэв. Тэд хэвлэх машиныг цонхоор шидэж, номын хуудсуудыг гудамж руу цацжээ.
Мэри дүү Кэролайнтайгаа хамт нуугдан, ажиглав. Мэри хуудсуудыг муухай болохоос нь өмнө авч хадгалахыг хүсэж байлаа. Кэролайн айж байсан ч, тэдгээр хуудсан дээр Бурханы үг байгаа гэдгийг тэд мэдэж байлаа.
Эгч, дүү хоёр гудамж руу гүйн гарч, аль болох олон хуудас шүүрэн авав. Хэсэг эрчүүд тэднийг хараад зогсоох гэж хашхирав. Мэри, Кэролайн хоёр хуудсуудыг чанга тэв, ойролцоох эрдэнэ шишийн талбай руу гүйлээ.
Хоёр хүн тэдний араас мөшгөв. Мэри, Кэролайн хоёр хуудсуудыг доороо нуун, газарт хэвтэв. Өнөөх эрчүүд тэднийг эрж хайж байхад тэд чимээгүйхэн сонсож байв.
Удалгүй эрчүүд бууж өглөө. Мэри, Кэролайн хоёр эсэн мэнд үлджээ! Тэд судрын хуудсуудыг аварч чадсан юм! Өнөөдөр тэдгээр сургаал нь Сургаал ба Гэрээнүүдэд орсон байдаг.