“Малайзад Есүсийг дагах нь,” Найз, 2025 оны 5-р сар, 14-15.
Малайзад Есүсийг дагах нь
Луктай танилц
Лук залбирч, бусдыг тайтгаруулснаар Есүс Христийг дагадаг. Тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт залбирах дуртай. Нэг удаа түүнд хятад хэлний зөв бичгийн шалгалт нь хэцүү санагджээ. Тэр давтаж, тусламж гуйн залбирснаар дуусгаж чадсан байна.
Тэр бас Хүүхдийн хэсэгт сууж, Есүс Христийн заасан зүйлсийн талаар суралцах дуртай. “Есүсийг дагах нь намайг маш их аз жаргалтай болгодог” гэж тэр хэлсэн. Тэр ээждээ гэрийн ажилд тусалж, дүүгээ гадаа тоглох үед нь харж ханддаг. “Бусдад туслахад зүрх сэтгэл минь халуун дулаан мэдрэмжийг мэдэрдэг” гэж тэр хэлсэн.
Лукын тухай
Нас: 7
Хаана: Малайзын Куала Лампур
Хэл: Англи, хятад, малай хэл
Зорилго: 1) Боловсролтой болох. 2) Гэр бүлтэйгээ үүрд хамт байх.
Хобби: Бусдад зааж, туслах, скүүтэр унах, ном унших
Гэр бүл: Ээж, аав, нэг эрэгтэй дүү, нэг эмэгтэй дүү
Түүний дуртай зүйлс
Судрын түүх: Есүс малын хашаанд төрөх үе (Лук 2:7-г үзнэ үү)
Жимс, хүнсний ногоо: Мандарин жүрж, лууван
Хоол: Наси лемак (наргил модны сүүтэй будаа)
Баяр: Христийн мэндэлсний баяр
Өнгө: Улаан
Хүүхдийн хэсгийн дуу: “Есүс Христийн мэндэлсний дуу” (Хүүхдийн дууний ном, 32)