“Баярт үгсийг дага,” Найз, 2025 оны 5-р сар, 44–45.
Хялбархан уншигч
Баярт үгсийг дага
АНУ-д болсон бодит түүх.
“Шохойгоор зурж болох уу?” гэж Квинн ээжээсээ асуулаа.
“Тэгэлгүй яах вэ!”, “Явцгаая.” гэж ээж нь хариулав.
Квинн хоёр дүүтэйгээ гадаа гүйж гарлаа.
“Би цэнхрийг авна!” гэж Квинн хашхирав.
Кэйд, Клөүи хоёр бас шохойгоо авлаа. Тэд суугаад, явган хүний зам дээр зураг зурж эхлэв. Ээж нь улаан шохой аваад бичиж эхлэв.
“Та юу хийж байгаа юм?” гэж Квинныг асуухад
“Би сургуулийн хүүхдүүдийн гэртээ харих замд нь зориулж баярт үгсийг бичиж байна” гэж ээж нь хэллээ.
Квинн урд цонхоороо сургуулийг хардаг байжээ. Тэр хажуугаар нь өнгөрөх хүүхдүүд рүү гараараа даллах дуртай байлаа.
“Бид тэднийг инээмсэглүүлэх ямар захиас бичиж болох вэ?” гэж ээж асуув.
Квинн ээжийнхээ мөрөн дээгүүр харан, уншив. “Чи …”
“гайхалтай!” Ээж нь бичиж дуусав.
Квинн инээмсэглээд, үргэлжлүүлэн уншлаа. “Чи мундаг шүү. Чи чадна аа!”
Тэгтэл Квиннд нэг санаа төрөв. Тэр ээжийнхээ бичсэн үгсийг чиглүүлэн урт зураас зурж эхлэв. Тэр дараагийнх руу нь зураас зурлаа. Дараа нь өөр нэг рүү шилжлээ.
“Чи юу хийж байгаа юм бэ?” гэж ээжийг асуухад
“Би хүүхдүүдийн алхах шугамыг зурж байна” гэж Квинн хариулав. Тэр шугам дээгүүр гүйж эхлэв. “Хар даа. Би тэдэнд бүх баяртай үгсийг хаанаас олохыг зааж өгч байна” гэв.
“Наадах чинь хүн бүрийг инээмсэглүүлэх гайхалтай арга зам гэж би бодож байна” гэж ээж хэллээ. Тэгэхэд Квинн улам тод инээмсэглэв.
Зураг чимэглэлийг Ася Айзенштайн